2015 оны 1 сарын 24-нд Монгол улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн сайхан мэдээ олон түмнийг баярлуулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Төрийн ордны “В” танхимд Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрээр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжинтой эн чацуутан 181 хүүхдийг Үндэсний статистикийн хороо бүртгэж аваад байгаа. Гурван сая дахь иргэнтэй эн чацуу төрсөн 181 хүүхдийн 29-ийг нь сонгож, 70 сая төгрөг болон түүнтэй дүйцэхүйц орон сууцыг тухайн харъяалагдах 9 дүүрэг 21 аймгийн Засаг даргын тамгын газраас олгохоор болжээ. Үлдсэн 152 хүүхдэд тус бүр гурван сая төгрөг олгох юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.