antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2015 Comments are off

Ханын материал орчимд инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэнэ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/70 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны 2014 оны  75 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хорооны Ханын материал орчмын гэр хороололд барих  инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалтыг баталлаа.

p19cn11tskcl01ejq1b1o7k93f1

Батлагдсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай  2 тэрбум 807 сая 544 мянган төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа.
Мөн захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car