antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2011 Comments are off

АН-ын өнөөгийнхөн өвгөрч, ирээдvйнхэнд нь итгэл алдрав

нийтлэсэн Admin

Одоогоос 20-иод жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг эхлvvлсэн залуус өнгөрсөн хугацааны турш Монголын улстөрд танигдсан лидерvvд болон өсч бойжсон нь ард тvмний дэмжлэгтэй шууд холбоотой юм.


Гэтэл өнөөгийн парламентын танхимын баруун эгнээнд суудаг АН-ын гишvvдийн vсэнд аль хэдийнэ мөнгөн хяруу унажээ. Хорин жил ээлж халаагvй намынхаа эрх мэдлийг ижил тэгш хувааж хvртсэн тэднийг “Эрийг нас, уулыг цас дарна” гэгч жам ёс ч тойрсонгvй.

Vнэндээ тэд АН-ын эрх мэдэлд хэтэрхий удаан дархлагджээ. Тиймээс ч олон нийт Ардын намын удирдлагад хэдэн vе солигдсон байхад АН нэг vетэйгээ л зууралдсаар байна хэмээн ярьцгааж байна. Өөрөөр хэлбэл, Ардын нам шинэ залуус, шинэ өнгө төрхөөр ямагт сэлбэгдэж, шинэчлэгдэж байхад АН хуучин хvмvvстэйгээ зууралдсаар, цаг vе харин шинийг хvсч хvлээсээр байгаа юм. АН-ын эрхэм журмын нөхөд vvнийгээ анзаардаг эсэхийг бvv мэд. Харин ч ирэх сонгуулиар дахин “босоо” байхын тулд нэр дэвшигчдэдээ асар их мөнгөний босго тогтоох зэргээр хvч нөлөөгөө бэхжvvлэх алхмуудыг хийсээр байна.

Хорин жилийн турш авлигыг гардан цэцэглvvлж, төрийн мөнгийг төрөл бvрийн аргаар идэж, уусан тэднээс илvv мөнгөтэй хvн олон биш туг нэр дэвших босгыг давна гэдэг бэрх. Чухам иймээс л нэр дэвших босго тогтоох, нэгийгээ лообийдож төрд дахин оруулах бат нягт сvлжээгээ задлахгvй байхыг эрмэлзсээр байна.

Төрийн толгой дахь авлигын сvлжээ нэг задарвал нийтээрээ “асуудалд” орох нь vнэн гэдэг шиг АН-ын ах нар нэг унавал нийтээрээ л ханарах нь тодорхой. Гэвч тэд vvнийг хvсэхгvй байна. Ядаж байхад зайгаа тавьж өгөх дургvй ах нараа мөргөөд гараад ирэх цогтой аавын хvv АН-д vнэхээр цөөн аж. Мөнчгөрөөрөө гараад ирсэн гэж өөрсдийгөө пиардах дуртай Х.Тэмvvжин, Л.Гантөмөр нарыг эс тооцвол шvv дээ. Сvvлийн vед улстөрд гарч ирэхээр өндийж буй залуус нь голдуу нэр нvvрээ хөөдсөн нөхөд байна. Хэтэрхий эрт амбицласны уршгаар буруу зөрvv гишгэж, олон нийтэд огт таалагдахаа больсон нөхөд олонхи нь гэсэн vг. Залуу, хөгшингvй тамга тэмдгээ булаалдаж, зав л гарвал уралцаж байдагтай нь ч холбоотой байх. Хамгийн сvvлийн жишээ. Нийслэлийн Баянзvрх, Хан-Уул дvvрэгт АН-ын хорооныхон хуваагдаж тамга, тэмдэг, байр, гишvvдээ хvртэл хоёр хуваасан. Намын удирдлагууд нь аргадаж, учирлаж, эцэс сvvлдээ эвлэрлийн гэрээнд хvчээр гарын vсэг зуруулснаар байдал тvр зуур намжсан.

Мэдээж тэмцэл, маргаанд ялагдсан тал юу л гэж дуугvй суув гэж, асуудал ужгирч уугисаар ирэх сонгуулийн vеэр сад тавих байх. Уг нь нийслэлийн Хан-Уул дvvрэгт АН 2008 оны орон нутгийн сонгуулиар анх удаа ялалт байгуулсан юм. Гэвч АН-ынхан эрх мэдлийг булаалдсан шиг булаалддагаа харин ч нэг vзvvлж өгсөн дөө. ИТХ-д олонхи болсон АН-ынхан хоёр хуваагдаж, Засаг даргаа огцруулна хэмээн гал өрдсөн юм даг. Мэдээж тэр булаапдааны гол баатар нь тус дvvргийн Засаг дарга Ч.Ганхуяг. Тэр бас ах нараа олигтойхон мөргөж чадахгvй байгаа АН-ын залуусын нэг гол төлөөлөгч юм. Намынхантайгаа эрх мэдлийн дайн хийхийн зэрэгцээ мөрөөрөө ажлаа хийж яваа хороон дарга эмэгтэйн эрх ашигт ноцтой хапдаж, бvр торны цаана суулгаснаараа дvvргийн олон тvмний дургvйг нэг мөсөн хvргээд байгаа мань дарга ирэх сонгуулиар нэр дэвших санаатайгаа нуудаггvй аж. Гэвч Лу.Болдоос эхлээд дандаа мөнгөтэй олигархиуд нэр дэвшдэг Хан-Уулд тойрог олдох уу гэдэг эргэлзээтэй л асуудал. Vvнээс болж тэр хавиар бас нэгэн бяцхан “дайн” дэгдэж ч мэднэ.

АН-ын улстөрийг залгамжлах ирээдvйтэй гэж өөртөө бvрэн итгэчихсэн яваа өөр нэг залуу хvн бол анхгудамжны улстөрийн моодыг Монголд дэлгэрvvлж гарч ирсэн Ж.Батзандан. “Иргэний хөдөлгөөн иргэнтэйгээ хамт байх тул хэзээ ч улстөрд орохгvй” гэж зарласан хэрнээ внгөрсөн сонгуулиар нэр дэвшээд өвдөг шороодсон нь тvvний гэнэн улстөрийн илэрхийлэл болсон. Улмаар “Долдугаар сарын 1-ний хэрэг”-ээр дээлээ нөмрөх шахаж, айхдаа АН-ын ивээлд багтан аврагдсан этгээд. Өнөөдөр олон нийт өөрийг нь мартчихвий гэхдээ vе vе шударга дvр эсгэн мэдэгдэл хийх авч vнэндээ хол явар шинжгvй байна. Тэгээд ч овлигогvй, эгээ л Гитлоп шиг шинж чатгартай хэмээгддэг тvvнийг АН-ын ирээдvй гэхэд vнэхээр аимшигтай, бас бvрхэг. Тvvнийг хаана л байна, гvзээнд наалдсан дэлvv шиг явдаг О.Магнай бас улстөрөөс өвгөртлөө, болж өгвөл vхтлээ зууралдах бодолтойгоо байн байн илэрхийлнэ. Ирэх сонгуулиар яажшуухан нэг нэр дэвшиж байгаад АН хэмээх нэрийн дор Их хуралд суучихдаг юм билээ гэхээс нойр нь хvрэхгvй байгаа гэсэн. Ийм дvр төрхтэй ирээдvйтэй бол АН сөнөх мөхөх замдаа гэлдэрлээ гэсэн vг. Японд морин хуур тоглож байгаад гэл vv, нэг залуу эх ортгндоо ирээд улстөрд орохоор зориг шулуудсан гэж байгаа юм.

Гэхдээ шинэлэг содон зvйлгvй, “огцруулна, буулгана” гэх зэрэг жижvvрийн vгсээр жижvvрлэсэн тvvний улстөр vнэндээ явахгvй байгаа. АН-ын гишvvд, дэмжигчдийн холбооны тэргvvн гэх гуншинтай Т.Хасбаатар эхлээд намынхаа даргыг огцруулна гэж баахан гvйсэн. Сvvлдээ цэцэг барин эвлэрч, “Ичмээр дамшиг даа” гэдэг шиг юм болсон. Дараа нь Ерөнхий сайд С.Батболдоор “оролдох” гээд бvтэлгvйтсэн. Том хvнээр оролдвол том улстөр хийж байгаа гэж ойлгодог тvvний арга барил Монголд бол хуучраад байгаа юм. АН-д залуучуудын байгууллага гэж бий. Гэвч байгаа, байхгvй нь мэдэгдэхгvй тус байгууллагыг Гадаад харилцааны дэд сайд С.Болор тэргvvлдэг аж.

Мань эр сvvлийн vед Хурцаар занимаалдсан тул олонд танигдсан гэж байгаа. Хажууд нь Ардын намын залуучуудын байгууллага хамаагvй амьд ажиллаж байгааг захын залуу, залуу гэлтгvй хvн бvр хэлээд өгөх вий. Залуус заавал улстөр хөөцөлдөөд гvйгээд байх албагvй, харин залуусын тулгамдсан асуудлыг шийдvvлэхийн төлөө явах хэрэгтэй юм.

Ядаж байхад яр гэгчээр АН-ын өвгөн буурал улстөрчид өөрсдийнхөө дvvг, хvvг улстөрд өв залгамжлуулахаар зvтгэж, бvр ил цагаан илэрхийлж эхэлсэн нь олны дургvйг нэг мөсөн хvргээд байна. УИХ-ын гишvvн Р.Бадамдамдин, Э.Бат-Vvл, Батж.Батбаярын хvvхдvvд, Г.Батхvv, Х.Баттулгын дvv нар бvгд аавынхаа, ахынхаа шийрийг хатааж, улстөрийн vйл хэргийг нь уламжлахаар тодроод байна. Vнэхээр өв залгамжлал бодит хэрэг болвол АН-ын олигархийг дэмжсэн улстөр хэзээ ч арилахгvй, харин ч бугшиж, бугласаар vлдэнэ.

“Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэдэгчлэн эцгийн нэрээр улстөрд орох хөвгvvдийг буруутгах аргагvй. Гэхдээ бид ямар хаант засагтай улсад амьдарч байгаа биш, өв залгамжлал тэдэг арай ч дэндсэн хэрэг биш гэж vv. Тэгээд ч олигархиудын хvvхдvvд олигархи л байгаа. Тэд улстөрд орж ирснээр хамгийн наад зах нь ардчиллын алтан зарчим бодит өрсөлдөөнийг хааж бооно. Энэ нь АН-ын нэр хvндийг унагах, ирээдvйг нь бvрхэгшvvлэх бас нэгэн шалтгаан болоод байгаа юм.

Энэ мэт шалтгааны улмаас АН-ын өнөө ба ирээдvй’ бvрхэг болоод байгаа юм. Өнөөгийнхөн нь өвгөрсөн ирээдvйнхэнд нь итгэл алдарсан учраас тэр шvv дээ.

Д.Дамдин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car