antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

АТГ-ын шинэ дарга нар Ч.Сангарагчаагийн хүмүүсээс салах гэж улайрч байна

нийтлэсэн Admin

АТГ-ын шинэ дарга нар хуучин ажилтнуудыг нь толгой дараалан халж, оронд нь өөрсдийн хүмүүсээр багаа бүрдүүлэх их аяныг эхлүүлэв.

Аяны анхны давалгаандТамгын хэлтсийн дарга Г.Бадарч өртсөн. Түүний араас Гомдол мэдээлэл хүлээж авах хэлтсийн найман ажилтныг ажилгүйчүүдийн фронтод илгээжээ. Тэдний оронд одоохондоо хэн нэгнийг аваагүй байгаа ч дэд дарга Б.Хурцын гэсэн арван хүн тус газарт ирчихсэн байгаа гэнэ. Халаа сэлгээний харанга өчигдөр Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчдын чихэн дээр дэлдэв. Шалгалтад тэнцээгүй гэсэн ил шалтаг дуулгаж буй юм байх. Жирийн ажилтнуудыг ийн бөөн бөөнөөр нь халж сольж буй дарга нар уг нь cap хүрэхгүйн өмнө ажлаа хулээж авахдаа ”Хүн хэлмэгдүүлэхгүй, хуулийн дагуу ажиллана” хэмээн ам тангараг өргөж байсан. Энэ нь тус газарт алба хашиж буй бүх шатны хүмүүст ч мөн хамаатай баймаар. Гэтэл бүтцийн өөрчлөлт нэрээр бөөн бөөнөөр нь халж сольж буйгаа тэд хүн хэлмэгдүүлэхгүй гэсэн амлалттай нь хэр нийцэж буйг бодсон болов уу.Халж сольж, хөөж тууж буй ажлыг гардан гүйцэтгэгч эрхэм дарга Н.Ганболд, В.Хурц нар хоморголсон халаа сэлгээгээ АТГ-ыг өмнө нь удирдаж байсан Ч.Сангарагчаатай холбосон зальжин тайлбараар аргацааж буй гэнэ. Түүнийг хууль бусаар олон хүнийг ямар ч сонгон шалгаруулалтгүй ажилд авсан хэмээн буруутгажээ. Гэвч гол зорилго нь юуны өмнө Ч.Сангарагчаагийн гэх хүмүүсийг зайлуулж АТГ-ыг цэвэрлэх. Зорилгодоо хүрэхийн төлөө замдаа таарсан ямар ч саадыг ялангуяа хуулийг үл хайхран улайрч буй бололтой юм. Ажилтай  цалинтай  ар гэрээ тэжээх баталгаатай байхад нь хууль хамгаалалт болж чадахгүйг мэдэрсэн АТГ-ын ажилтнууд албандаа үлдэх боломж бий эсэхийг тагнаж чагнаад ч мэдэх аргагуй тул мэргэн түргэн гэсэн нэгнээс арга чарга асууж сураглаж яваа гэнэ.

Бүтцийн өөрчлөлт нэрээр хуучин даргын хүмүусээс салах гэж яарсан Н.Ганболд, Б.Хурц нарын энэ үйлдэл уг нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж буй нь хэнд ч ойлгомжтой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1,                40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэдцээ хийнэ” гэж бий. Гэтэл шинэ дарга нар ажлаа аваад нэг cap ч болоогүй. 12 хоногийн дараа тэдний cap болсны ойн өдөр тохиох юм. Ийм нөхцөлд хуульд заасан сарын өмнө мэдэгдэх гэдгийг яаж ч мугшиад биелүүлэх аргагүй байгаа биз дээ. Тиймээс урдчилан мэдэгдсэн зүйлгүйгээр нэг л өдөр бөөнөөр нь бүтцийн өөрчлөлтөөр хэмээн чөлөөлөх тушаал гаргасанд ажилтнууд нь гомдолтой байна. Энэ талаар тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Эрдэнэцэцэгээс тодруу-лахаар ходбогдоход “АТГ-ын даргын тушаалаар би ажлаасаа халагдсан учраас энэ асуудлыг ярих бодомжгүй” гэв. Түүнд дуулгаснаар АТГ-т хэвлэл мэдээллийн ажилтан гэж байхгүй байхаар болсон юм байх. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө энд ажиллах хэвлэлийн төлөөлөгч хайж байгаа тухай сураг дуулдсан болохоор орон тоог нь цомхотгосон гэдэг худлаа байж магадгүй. Анх томилогдохдоо хэвлэл мэдээллийнхэнтэй илүү нээлттэй хамтын ажиллагаатай ажиллана хэмээж байсныг нь санавал эрхэм дарга нар бүх мэдээллийг өөрсдийн биеэр хүссэн цагт нь сэтгүүлчдэд өгч байхаар шийдсэн юм байлгүй. Тиймээс ганц өрөөнийхөө биш гар утасныхаа дугаарыг ч нийтэд ил болго гэсэн шаардлагыг Н.Ганболд, Б.Хурц нарт болон бусад жижиг дарга нарт нь ч тавих хэрэгтэй болох нь. Одоохондоо бол хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтангүй болсон энэ газарт сэтгүулчдэд мэдээлэл өгөх хүн алга. Тамгын газрын даргаар очсон Г.Өрнөхбаяраас тодруулахыг хичээсэн ч дарга нартайгаа ярилцан зөвшилцөж байж ярилцлага өгнө гээд эрс татгалзав. Тиймээс бидний  хооронд болсон яриаг элдэв хачиргүйгээр хүргэж банна.

-Танайх яагаад хууль бусаар ажилчдаа халж эхэлсэн юм бэ?

-Халсан юм байхгуй. Зөрчил гаргасан хүмүүсийг халдаг юм. Хална гэдэг чинь хуулийн шал өөр ойлголт. Халсан гээд байгаа хүмүүсииг бүтцийн өерчлөлтөөр чөлөөлсан гэж ойлгож болно. Тэдэнд ажилсан жилээс нь хамаараад зургаан cap хүртэлх хугацааных нь цалинг өгөөд чөлөөлсөн.

-Яагаад чөлөөлөх болсноо хэлэлгүй шууд бөөнөөр нь тушаал гаргасан юм биш үү?

-Өмнөх дарга нь мэргэжлийн бус хүмүүсийг хууль бусаар авч ажиллуулж байсан. Тэр байдлыг цэгцэлж байна. Бүх ажил хэрэг хуулийн дагуу журмаараа явж байна.

-Өнөөдрөөс эхлэн мөрдөн байцаагчдыг чөлөөлж эхэлсэн гэсэн үнэн үү?

-Мөрдөн байдаагчдаас шалгалт авсан. Шалгалтын дагуу л чөлөөлнө. Хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүй.

Тэрбээр жаахан бухимдсан янзтай утсаа гэнэтхэн тасалж орхив. Зарим эх сурвалжийн дуулгаснаар ямар ч байсан эхний ээлжинд таваас зургаан мөрдөн байцаагч ажилгүй болно. Тэдний оронд ажилллах хүмүүс нь харин бэлэн байгаа гэнэ. Энэ хурдаараа явбал АТГ шинэ оны өмнө гэхэд бурэлэзхуунээрээ өөрчлөгдөж магадгүй. Зөвхөн Н.Ганболд, Б.Хурц нарын сэттэлд нийцэж, санаанд нь хурсэн нэг үгээр таалагдсан эрхмүүд л албандаа үлдэх нигууртай гэдэг ортой бололтой.

 

Өдрийн шуудан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car