antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2015 Comments are off

Бяслаг, хиамтай тахианы махан ороомог хийх арга

нийтлэсэн Admin
Chicken-Cordon-Bleu_500x500Амралтын өдрийн, амттай зоог

Өдрийн халуунд, бороотойд гэртээ гэр бүл, найз нөхөдтэйгөө гарын доорхи материалаар амтлаг сайхан хоол хийж идээрэй. Өнөөдөр танд ”бяслаг, хиамтай тахианы махан ороомог”-ийг хэрхэн хийх аргыг танилцуулж байна.

Орц:
Тахианы арьсгүй, ясгүй дөрвөн цээж
Дөрвөн зүсэм бяслаг
Нимгэн хэрчсэн дөрвөн хиам
Хутгасан өндөг нэг
Талхны үйрмэг нэг аяга
Хоолны дөрвөн халбага цөцгийн тос

Хийх заавар:
Тахианы цээж махаа сайтар давтана. Хоёр талд нь давс, перецийг хүссэн хэмжээгээрээ цацаж өгнө. Давтсан махан дээрээ нэг зүсэм хиам, зүсэм бяслаг тавиад ороож, шаардлагатай бол шүдний чигчлүүрээр тогтооно. Бэлтгэсэн ороомгоо тус бүрийг гуриланд өнхрүүлж илүүдлийг нь сэгсрээд, өндгөнд дүрнэ. Дараа нь талхны үйрмэгэнд өнхрүүлж задгай талыг нь доош нь харуулан шарах шүүгээнд цөцгийн тосоор тосолсон тавиур дээр тавина. 350 хэмд 35 орчим минут шарна. Ороомгийг гаргаж тавган дээр тавьсныхаа дараа дуртай соусаараа амталж болно. Шаржигнасан ороомгийг хазахад таны аманд жигнэгдсэн хиам, тахиа, хайлсан бяслагны амт уусах болно.

Та сайхан хооллоорой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car