antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2015 Comments are off

О.Баасанхүү Өргөдлийн байнгын хороон даргаар томилогдлоо

нийтлэсэн Admin

baasanhuuУИХ-ын нэгдсэн чуулганаар Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилох асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс зарим гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганбат “Би О.Баасанхүү гишүүнийг дэмжиж байна. Та христын шашин шүтдэг гэсэн. Монгол Улсад хэн ямар шашин шүтэх нь хамаагүй. Гэхдээ таны шүтдэг шашин номонд чинь өргөдөл гомдолд ингэж хандана гэх мэт ямар нэг зүйл байдаг уу. Мөн гишүүдэд хандаж хэлэхэд “оймсонд хавчуулагдаж орж ирсэн” гэдэг яриагаа болих хэрэгтэй. Онцгүй шүү. Та хуульч хүн хуулийн салбарт ажилладаг хүмүүсээ дэмжиж ажиллаарай” гэсэн юм. Харин түүний асуултад УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндсэн хууль 1992 онд батлаад 25 жил болж байна. Үүгээр шашин шүтлэг нээлттэй болсон. Үндсэн хуулан дээрээ ч төр шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ гэж бичсэн байгаа. Тийм ч учраас төр, шашин хоёр заагтай байна. Ямар шашин шүтэх нь хувь хүний эрхийн асуудал. Мөн өргөдлийн байнгын хороо нь гомдол, өргөдөл гэсэн хоёр зүйлийг ярьдаг. Ихэнхи гомдол нь хуулийн салбартай холбоотой байдаг. Энэ бүгдийг анхаарч, хуулийнхантайгаа хамтарч ажиллана” гэсэн юм. Эцэст нь байнгын хорооны саналаар О.Баасанхүүг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 94.3 хувь нь дэмжсэн юм.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car