antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2015 Comments are off

Зам, дэд бүтцийн чиглэлээр 2015 онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа

нийтлэсэн Admin

zammapНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн  “Ажлын хэсэг байгуулах тухай” А/34 дугаар Захирамжийн дагуу Нийслэл хотод 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд,  логистик үйлчилгээнүүдийг уялдуулан  шуурхай зохион байгуулж, бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 7 хоногт 2 удаа шуурхай хуралддаг бөгөөд ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Хурлаар нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн  удирдах газар, Ус сувгийн удирдах газрууд 2015 онд нийслэлд шинээр  хийх болон урсгал засварын ажлуудаа танилцууллаа.  Хийх ажлуудын зураглалыг гарган, авто зам, инженерийн шугам сүлжээний огтолцлолыг харууллаа. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хэлэхдээ “Нэг нь шинээр зам тавьсны дараа шугам сүлжээний ажил хийх гэж дахин эвдэж сүйтгэх, зөвшөөрөлгүй газар дураараа шороо овоолж хэзээ хийж дуусах нь мэдэгдэхгүй ажлуудыг эхлүүлэн орхих зэрэг асуудал цөөнгүй гардаг. Иймээс бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулан,төлөвлөсөн ажлуудаа цаг хугацааг нь нарийн гаргаж, зураглалаа дүүргүүдэд өгч, хаана инженерийн шугам, автозамын огтолцлол бий болж байгааг танилцуулан хамтарч ажилла. Мөн ажлаа эхлэхээс 14 хоногийн өмнө тухайн дүүрэгтээ мэдэгдэх хэрэгтэй” гэлээ. Харин төвийн зургаан дүүргийг 2 дугаар сарын 1-ний дотор зам засварын ажлын задаргаагаа гаргаж өгсөн байхыг тэрээр холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
sssaa


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car