antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2015 Comments are off

Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

нийтлэсэн Admin

tsasr shuurna Ус цаг уур, орчны хүрээлэнгээс 2015 оны 01 дүгээр сарын 15-наас нэгдүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг мэдээлэв. Энэ сарын 15, 17-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутаг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нэгдүгээр сарын 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 15, 17-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларна. Энэ сарын 15-ны шөнө зарим газраар, өдөр ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car