antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2015 Comments are off

АН Нарийн бичгийн дарга нараа шинээр томилжээ

нийтлэсэн Admin

ANАрдчилсан нам удирдах байгууллагынхаа хурлыг хийжээ. Тэд хурлаараа намынхаа Нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаяр томилогдон ажиллаж байгаа. Нарийн бичгийн дарга нарын тухайд Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан даргаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарыг тус тус томилсон байна.

Түүнчлэн Ардчилсан нам Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ шинээр сонгох асуудлыг намынхаа бүлэг дээр ярилцжээ. Гүйцэтгэх зөвлөлд АН-ын бүлгийн гишүүдийг бүгдийг багтаах, намын аппарат дахь гол хүмүүсээ оролцуулах саналтай байгаагаа Ардчилсан намын дарга З.Энхболд танилцуулсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car