Ардчилсан намын ҮЗХ-ны 228 гишүүний 43 нь төрийн албанд ажиллаж байгаа учраас нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэжээ. Учир нь төрийн албаны хуулийн дагуу эдгээр 43 хүн ҮЗХ-ны хуралд оролцох эрхгүй болчихоод байгаа юм. Ардчилсан ҮЗХ-ны нөхөн сонгуулийг энэ сарын 10-21-ний хооронд аймаг, нийслэлд явуулна. Дээрх нөхөн сонгуулиас сонгогдсон гишүүд 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл бүрэн эрх нь үйлчлэх аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ардчилсан намын дарга З.Энхболд нөхөн сонгуульд нэр дэвших гишүүдийг сонгох бөгөөд түүнийг өөрийн хүмүүсийг ҮЗХ-д оруулна гэх таамаг байгаа ажээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.