antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2011 Comments are off

Н.Энхбаяр До. Чулуунбаатарыг шахамдуулж эхэлжээ

нийтлэсэн Admin

“Улаанбаатар таймс” сонины хувьчлал маапаантай хэмээн зүв зүгээр ажлаа хийж явсан сэтгүүлч зохиолч эрхлэгч

До.Чулуунбаатарыг шоронд хорьж эрүүл мэндээр нь наадаж орхисон. Батлан даалтанд гаргахгүй, байцаалтанд хүндрэл учруулах магадлалтай хэмээн хийрхээд байсан мөрдөн байцаагчид нь түүнийг гарснаас хойш ганц удаа дуудаж байцаалт аваагүй гэж дуулддаг. Уг нь түүнийг хоригдож байхад ганцхан асуулт л асуудаг байсан гэх юм билээ.

Тодруулбал, Н.Энхбаяртай ямар холбоотой вэ гэж… Гэвч угаас гүндүүгүй бас баахан өгөөмөр сэтгэлтэй До. Чулуунбатаар ганц ч үг хийхгүй суусаар хорвоог харах хос нүднийхээ нэгийг золигт гаргах дөхсөн. Угаасаа мань сэтгүүлч Н.Энхбаяртай үгсэж тохироод идэж ууж цулайсан юмгүй, бодь хүн гэж учир мэдэх олон хүн хэлсэн удаатай. За тэрч яхав болоод өнгөрсөн хэрэг. Боссуудын маргаанд барлагууд өртөж хохирдог энэ нийгмийн хувьд хууль мэт үйлчилдэг ёс хойно.

Гэтэл До-г шоронд байхад эргэх нь бүү хэл батлан даалтанд гарснаас хойш ганц ч удаа утасдаж эрүүл мэндийг нь лавлаагүй экс Ерөнхийлөгч өдгөө мань эрийг эргүүлдэн Ц.Нямдоржийн даалгавраар намайг хилсдүүлсэн гэж шүүхэд өргөдөл гарга, гаргачих, гаргах ёсой хэмээн шахамдуулан шаналгах болжээ. Мэдээж насаараа номын мөр хөөчихөөд ид туурвидаг насандаа эрүүл мэндээрээ хохирсон зохиолч юу гэж үгэнд нь орохов.

Би уран бүтээлч хүн надад төр түмэндээ хийсэн гэм үгүй. Гэвч хэцүү газарт орж үзлээ. Одоо л та нараас хол явах минь хэмээн халгаахгүй байгаа аж. Гэвч мятрашгүй экс утасдсаар, учирласаар слах шинжгүй байсан тул утасныхаа дугаарыг сольсноор барахгүй. Гэрээ нүүлгэдэг ч юм билүү, ямар ч хэцүү юм бэ хэмээн аргаа барж суугаа бололтой.
chuhalmn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car