antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2011 Comments are off

Ерөнхийлөгч явгарч, Кувейтууд хөл залгуулсан гэнэ үү

нийтлэсэн Admin

Энэ сарын 4-ний өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Кувейт улсын тусгай зориулалтын боинг онгоц буужээ. Энэхүү онгоцыг үзэж харсан хүмүүс өндөр зэрэглэлийн “нисдэг буудал” хэмээн тодотгосон байх юм. Хоёр зуу гаруй хүний суудалтай, тансаг зэрэглэлийн вип өрөөнүүд гээд тэнд дутуу зүйл байхгүй гэнэ. Гэтэл энэхүү онгоцоор Кувейт улсын төрийн өндөр хэмжээний зочид хүрэлцэн ирсэнгүй. Харин Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Кувейт руу хүргэх зорилгоор тус улсаас тусгайлан онгоц явуулсан нь энэ аж. Алтан дээр суусан ядуу орны нэгэн гутамшиг энэ бололтой. Бүхэл бүтэн улс мөртлөө төрийн тэргүүн нь гадны онгоцоор хөл залгуулж байх ч гэж. Улсын Ерөнхийлөгч гэж тухайн улсын нүүр царай, тусгаар тогтнолын баталгаа гэдэг дээ. Найр тавиад дараа нь хамтын ажиллагаа нэрийн дор юу хүсэхийг хэн мэдлээ.

Ер нь “Монголын иргэний агаарын тээвэр” гэсэн компани юу хийж байна вэ гэж асуумаар санагдах юм. Саяхан даа, Монгол улс дөрөв гэлүү, таван боинг онгоцтой боллоо гээд рекламдаад байсан. Гэтэл тэр нь бүгд өндөр үнэтэй түрээсийн онгоц. Иргэний агаарын тээврийн салбар Монголд үүсээд хэдэн жил өнгөрч байгаа билээ. Гэтэл өөрийн гэсэн ганц ч боинг байдаггүй нь даанч харамсалтай. Төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн иргэд нь хүртэл гадны авиа компаниудын онгоцыг царайчлаад явж байдаг. Дээр нь өндөр үнэтэй түрээсийн боингууд нь эхнээсээ эвдэрч эхэлжээ. Өчигдөр л гэхэд өдөр тутмын ихэнх сонингуудад “МИАТ“ компани “эрхэм хүндэд үйлчлүүлэгч танаа” гээд уучлалт хүссэн зарыг томоос том гэгч нь тавьсан байх юм. 2010 онд гэмтэл гарсан “А310” онгоцны орон зайг нөхөх зорилгоор түрээсээр оруулж ирсэн “Боинг 767-300” онгоцонд нь удаа дараа техникийн асуудал гарч, зарим нислэг нь саадсан юм байх. Иймэрхүү эвдрэл гэмтэл анх удаа гарч байгаа бус байнга л гардаг гэх юм билээ. Өндөр түрээсийн онгоцууд нь савалхийвал эвдэрнэ. Сэлбэг хэрэгсэл нь өндөр үнэтэй. Худалдаж авах, зөөвөрлөн авчрах зэрэгт цаг хугацаа зарцуулах нь мэдээж. Тиймээс урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхнө гэдэг шиг зүйл хамгийн их үүрэг хариуцлагатай тус байгууллагад байнга л гардаг аж. Өөрөөр хэлбэл нэг боинг нь эвдрэхэд сэлбэг иртэл нөгөөгөөс нь нөхөөд хийдэг гэнэ. “МИАТ”-ийн талаарх наад захын жишээ энэ байна. Цааш нь уудалбал юу гарч ирэхийг хэн мэдэх билээ. Уучлалт гуйсан зардаа “Энэ бол цаг үеийн түр зуурын хүндрэл” гэж МИАТ-ийнхэн үзэж байна. Ойрын таван жилийн дотор агаарын хөлгийн парк шинэчлэлтийг хийж, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц үйлчилгээтэй компани байгуулах зорилтыг тус компани тавьсан аж. Үнэхээр тийм бол сайхан л байна. Үүнийг хүсэхгүй хэн байхсан билээ. Иргэдээсээ эхлээд төрийн тэргүүн хүртлээ гадаадын авиа компанийн онгоцыг царайчлахгүй байхгүй юу. Тэр цаг ойрхон л байгаасай даа.

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car