Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нэг тэрбум 530 сая төгрөгийн үнэ бүхий агаарын бохирдлыг хэмжих тусгай зориулалтын автомашин, бага оврын олон үйлдэлт трактор, тусгай зориулалтын болон суудлын автомашин, Бүгд найрамдах Солонгос улсын Онцгой байдлын газраас хандивласан 22 сая 179 мянган төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг Нийслэлийн Агаарын чанарын алба, Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор” төв, “Чингэлтэйн Ахмадын амралт” ОНӨААТҮГ, Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, захирал нарт даалгалаа.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.