antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2011 Comments are off

Бохир Улаанбаатар

нийтлэсэн Admin

-Усан дотроос хуурай чулуу олдоггүйтэй адил бохирдсон хөрстэй Улаанбаатараас эрүүл хүн хайгаад нэмэргүй-

УИХ-ын сонгууль дөхөж байгааг ч хэлэх үү улстөржилт Монголоор нэг амьсгалж байна. Улстөржих яахав цагийн хэрэг. Харин улс нийтээрээ эрүүл орчинд амьдрах тухай байнга улстөржиж эхэлвэл яасан юм бэ.

Уул уурхайг дагаад гол мөрөн бохирдож алтны төлөөх зэрлэгшил захын хөдөөд тулгамдсан асуудлын нэг болсон. Тэгвэл Улаанбаатар хотын хөрс газар нутаг тэр чигтээ бохирджээ. Хөрс бохирдсон болохоор салхи, агаар нь бохир. Хөрсний бохирдлын дэргэд юун утаа, агаарын бохирдол вэ. Өвөлдөө утааждаг Улаанбаатарт хөрсний бохирдол улирал ялгалгүй аюулын харанга цохиж байна.

Жил ирэх бүр халдварт өвчин хотын хүн амыг “дарлаж” байна. Шар өвчин энэ жил урьд урьд жилүүдийнхээс давчихсан яваа нь хөрсний бохирдолтой холбоотой хэрэг. Хот хэт хурдан өсөж байгаатай холбоотойгоор гол ба хөрсний усны бохирдол тулгамдсан шинэ асуудлын нэг хэдийнээ болжээ. Усан дотроос хуурай чулуу олдоггүйтэй адил хөрс бохир Улаанбаатараас эрүүл хүн хайгаад нэмэргүй юм. Бохирдсон орчин байгаа цагт эрүүл хүн нэг ч байхгүй нь тодорхой. Хөрс суурь нь бохир байхаар хичнээн олон эмнэлэг ажиллаад антибиотикоор тариад нэмэр юу болох юм бэ.

Манай хотын 70 хувь нь гэр хороолол. Гэр хорооллын зарим айлууд хашаандаа жорлонгийн нүх ухах зайгүй болтлоо хөрсний бохирдолд нэрвэгдчихэж. Зуслангийн айл бүр гадаанаа түлхүүртэй модон жорлонтой гэж тооцоход эрүүл орчин үлдэх нөхцөлгүй нь харагдана. Хүн тавьдаг далан давхар оршуулгын газар нь хүртэл салхины дээр чиглэлд байршлаас болж хот руу хаяа дэрлэн орж ирж байна. Хүний хүүр, яс зэмийн “шуурга” Улаанбаатарын хаалгыг тогшилгүй хүч түрэн орж ирж байна.

Хөрсний бохирдолтой хотод ийм үед халдварын нян улам цар хүрээгээ тэлдэг аж. Яг үнэндээ хөрсний бохирдол нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй тулдаа л хотынхон маань дороо дэвхцчихэлгүй “Утаа, түгжрэл” гэж хашгирч сууна. Уг нь утаа, түгжрэлээс илүү цаана чинь хөрсний бохирдол хүн амын дархлааг чимээгүйхэн ээлж дараалан залгиад эхэллээ.

Одоо уух ундны цэвэр уснаас нян бактер илрээд байгаа нь хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрснийг илэрхийлээд байгаа хэрэг биш үү. Уран сайхны киногоор Улаанбаатарын хөрсний бохирдлыг дүрслээд харуулвал муухан аймшгийн киноноос дутахгүй айдас төрүүлэх вий.

Өнөөдөр хөгжил ярьж буй шинэ зууны Улаанбаатарын ундны ус нь бохир. Хөрс нь бохир. Агаар нь бохир. Зам нь түгжрэл. Улс төр нь хүртэл бохир. Бохиргүй юм гэж үлдэв үү. Уух усаа хүртэл алт угаадаг цианит, хөрсний бохирдлоор сольж байгаа Монголчууд үр хойчдоо ямар их гай түйтгэр үлдээж байгаагаа эс анзаарна. Тэгсэн хэрнээ дээр дооргүй учраа олохгүй ултөржицгөөнө. Угтаа улс төрийн улстөржилтөөс илүү эрүүл байх эс эрүүл байх “улстөржилт” Нийслэлийнхэнд хамгаас илүү хамаатай сэдэв.

Саяхан хотынхон хөрсний бохирдол ямар хэмжээнд байгааг судлах, улмаар хөрсний усыг хоёрдогч хэрэгцээнд ашиглах тухай хуралджээ. Нүдээ олсон уг сэдвийг хот яагаад шүүрч авсныг эрэн хайвал хотын дарга Г.Мөнхбаяр инженерийн сэтгэлгээгээр энэ чухал ажлыг сэдэж ажил хэрэг болгохыг үүрэгдсэн болж таарав.

Хотын Засаг даргын үүрэг даалгаврыг “Монхидро констракшн” ХХК Германы компанитай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Тэдэнтэй очоод уулзахад хөрсний судалгааг орчин үеийн арга, технологиор хийж байгаагаа хэлж байв.

Улаанбаатар хот орчмын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үнэлгээ (ТЭЗҮ)-г мэргэжлийн түвшинд боловсруулж эхэлжээ. Герман улс хот төлөвлөлтийнхөө дагуу хөрсний судалгаагаа тогтмол хийж ирсэн туршлагатай тул мэргэжилтнүүд нь шинээр туг хатгаж буй Монголчуудад асар баян туршлагаасаа хуваалцаж байгаа биз ээ.

Улаанбаатар хотын хувьд “улстөржиж” эхэлсэн хөрсний бохирдол ямартаа ч хотын Засаг даргын санаа тавих цогц бодлогын нэг болжээ. “Эрүүл хүн” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж буй Засгийн газар, намуудад нэн түрүүнд хөрсний бохирдлыг анхааралдаа авч хүн амынхаа эрүүл мэндээ хамгаалаарай гэж захъя.

Б.Долзодмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car