Хүйтний эрч чангарсан энэ үеэр албан байгууллагуудын шинэ жил олноор болж байгаа учир иргэдийг архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас сануулж байна. Өнгөрөгч шөнө иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1493 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Санаатайгаар хүний амь нас хөнөөсөн хэрэг 1, булаах гэмт хэрэг 13, танхайн гэмт хэрэг 5 бүртгэгдсэн байна. Золгүй байдлаар долоон хүн нас барж, 11 зам тээврийн хэрэг, осол 12 гарч 15 хүн гэмтжээ. Иймд ард иргэдийг болзошгүй осол, гэмтлээс сэргийлж анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.