Энэ сарын 15-16-нд шилжих шөнө буюу өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1324 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 12, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 9, зам тээврийн хэрэг 11, осол 21 гарч 15 хүн гэмтсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.