Нийслэлийн Тээврийн газраас зорчигч болон хотын ачаа тээврийн үйлчилгээг шуурхай, соёлтой, хүртээмжтэй болгох талаар олон чиглэлийн арга хэмжээ авч байна. Эдгээр ажлын үр дүнд зорчигч тээврийн автобуснуудын парк шинэчилэл хийгдэн эхний тендер зарлагдан одоогоор үнэлгээний ажилдаа явж байгаа аж.
Мөн нийтийн тээвэрт зориулж замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг чөлөөлсний дээр дугаарын зохицуулалт зэргийг хийсэн нь хотын түгжрэлийг эрс багасгаж, үйлчилгээг шуурхай болгох эхний алхам болоод байгаа билээ. Цаашид хотын нийтийн тээврийн зам маршрутыг шинэчилэн сүлжээ үйлчилгээний шинэчилсэн системд оруулах “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зарим ААНБ-уудын ажил доголдох асуудлууд хэвээрээ байгаа бололтой. Энд нэг жишээ дурдья. Нийслэлийн нийтийн тээврийн намрын оношлогоо 09.25-11.25-ны хооронд графикийн дагуу явагдсан аж.
Харин 11.25-ны байдлаар ЦТК-ийн 53 техник, “Аз сервис”ХХК 14 техник намрын техник оношлогоонд ороогүй байлаа. Харин 12 дугаар сарын эхний долоо хоногийн байдлаар ЦТК-ийн 20 техник оношлогоонд орсон бол “Аз сервис” ХХК-ийн 14 техникээс нэгэн ч оношлогоонд ороогүй байна. Учир нь нэгэн үе нийслэлийн Тээврийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Ч.Энхсайхан гэгч албан тушаалаа ашиглан оношлогооны асуудлыг зохицуулдаг байсан ба өдгөө оношлогоонд тэнцэх техник үгүй бололтой.
Энэ компанийн 14 трлойбустай бөгөөд найм нь техникийн гэрчилгээтэй бол наймыг нь сэлбэг хэлбэрээр хилээр оруулж ирэн энд угсарсан нь тодорхой болоод байгаа сурагтай. Тэгэхээр техникийн гэрчилгээгүй гэсэн үг. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ямар ч байгууллагын ямар ч техник техникийн гэрчилгээтэй байх журам бий. Хил гаалийг хэрхэн давуулсныг мөн л нөгөө Ч.Энхсайхан мэдэх биз. Тэрээр ганцхан үүгээр тогтохгүй нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга байх ахуйдаа нэг нутгийн “Аз сервис” ХХК-ийн удирдлагуудтай хуйвалдан эхнэр н.Цэцэнпагмынхаа нэр дээр нийтийн тээврийн үйлчилгээнд трлойбус явуулж байсан тухай яриа олны дунд яригдсаар байна.
А.Гал
– See more at: http://www.unen.mn/content/43793.shtml?alias=unen#sthash.TI216X7e.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.