antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2014 Comments are off

Цагаагчин тахиа өдөр

нийтлэсэн Admin

  Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 25. Ангараг гараг. Тугчин одтой, 1 цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, бөө, удганы үйл хийх, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car