Өнөөдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлд зорчиж буй автомашины дугаарын хязгаарлалтын цаг, бүсийг шинэчлэн тогтоолоо. Уг тогтоолоор авто машины дугаарын хязгаарлалтын хуучин мөрдөж байсан 07.00-22.00 цагийн шинэчлэн өөрчилж 08.00-20.00 цаг болгон өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тогтоолоо. Мөн дугаарын хязгаарлалтын мөрдөж буй бүсийг өвөл, зуны цагийн хуваарйн дагуу ялгавартай байхаар тогтоолоо. Үүнд өвлийн цагийн хуваарьт шинээр ашиглалтанд орсон замуудыг буюу Богд уулын арын зам, Баянхошууны шинэ зам зэргийг хязгаарлалтын бүсээс хассан жил бүрийн аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд мөрдөхөөр тогтоосон бөгөөд зуны бүсийн хуваарийг хуучин тэлсэн хуваариар даган мөрдөхөөр тогтоон жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд автомашины дугаарын хязгаарлалт үргэлжлэхээр тогтоолоо.
Холбоотой мэдээ
Comments are closed.