Жүдо бөхийн залуучуудын болон өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонг Конгод өнөөдөр эхэлж байна. Тэмцээний эхний өдөр манай тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.
Азийн аварга шалгаруулах өсвөрийн жүдочдын +70 кг-ын жинд барилдсан Орхон аймгийн харьяат “Ирээдүй-Одод” сургуулийн тамирчин Б.Уранбилэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо. Мөн хөвгүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн Булган аймгийн харьяат, Женко клубын тамирчин Б.Баяраа мөнгөн медалийн тавцанд зогслоо. Харин охидын 70 кг-д барилдсан төв аймгийн харьяат, Боржин дэвжээний тамирчин М.Даваасүрэн мөнгөн медаль хүртсэн байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.