antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2014 Comments are off

Асашёрюү аваргад яасан ч ялагдмааргүй байлаа

нийтлэсэн Admin

hakuhoЯпоны мэргэжлийн сумод 32 дахь удаагаа түрүүлж, “Шёвагийн домогт их аварга” алдарт Тайхо аваргатай амжилт нь зэрэгцсэн 29 настай монгол хүү, Хакухо М.Даваажаргалын уран хурц барилдааныг шимтэн үзэхийн зэрэгцээ, түүний хүч чадлын нууцыг тайлах гэж дор бүрнээ хичээж байна.

Мэргэжлийн сумогийн дээд амжилтыг давтсан тэрхүү гайхамшигт өдөр Хакухо М.Даваажаргал “цаашид олон удаа түрүүлж амжилтаа ахиулах гэсэн миний сэтгэл зүрх хэнээс ч илүү хүчтэй болов уу” хэмээн даруухнаар өгүүлсэн байдаг.

Одоогоос 14 жилийн өмнө Япон Улсад ирсэн туранхай шар хүү 22 насандаа мэргэжлийн сумогийн аварга цолны болзлыг хангаснаас хойш өнөөг хүртэл сумогийн ертөнцөд орон зайгаа бэхжүүлж, ид хаваа гайхуулж байна. Тэр хамгийн гол өрсөлдөгчөө өөрийгөө хэмээн тодорхойлдог.

Түүнээс гадна хайрлан хүндэлж явдаг сумогийн домогт хоёр их аваргыг үүрд дурсаж явдгаа байнга илэрхийлдэг. Тэдгээр нь 1930-аад онд 69-н удаа дараалан давсан Футабаяма, 1960-аад онд 32 удаа ялалтын түрүүний эзэн болсон домогт Тайхо аварга нар юм. Хакухо М.Даваажаргал нь Футабаяма аваргын барилдааны бичлэгүүдийг няхуур үзэж, уран хурц барилдааныг нь шимтэн судалдаг байна.

Мөн домогт Тайхо аваргыг сэрүүн тунгалаг байхад нь байнга уулзаж, шарсан мах идэнгээ тагш юм шимингээ урмаар тэтгэж, эрчээр хурцлах үнэт зөвлөгөөг нь сонсдог байжээ. Тайхо аваргын “Сумо бол цуцалтгүй хийх бэлтгэл, шантралгүй зүтгэх хөдөлмөрийн үр дүн байдаг” гэх сургаал нь Хакухогийн мах цусанд шингэсэн аж.

Тэрээр Футабаяма аваргын 69-н удаа дараалан давсан амжилтыг давтах гэж оролдсон боловч 2010 оны Кюүшү башёд 63 дахь ялалт дээр зогсчээ. Ёкозуна Хакухо өнгөрсөн 11 дүгээр сарын барилдаанаар 32 дахь удаагийн ялалтаа байгуулсан. Аварга хүн сэтгэл зүйн хувьд хүчтэй байж, үе үеийн их аварга, арслангуудаас суралцаж, биеэ бэлтгэсний үр дүн нь түүний амжилтын нууц болно хэмээн сумо судлаачид дүгнэж байна.

Хакухо М.Даваажаргал ялалтын агшин болгонд сэтгэгдэлээ хэрхэн илэрхийлснийг уншина уу.

-2006 он.3 сар. Озэки цол авсан үед: “Өөрт байгаа бүхнээ, бие сэтгэлээ зориулан, хичээж мэрийх болно”

-2007 он. 5 сар. Ёкозунагийн болзол хангахад: “Итгэл сэтгэлээ нэгтгэн, сумогийн замналаар хичээн зүтгэнэ”

-2008 он. 1 сар. Ёкозуна Асашёрюүг давж түрүүлэхэд: “Асашёрюү аваргад яасан ч ялагдмааргүй байлаа”

-2010 он. 7 сар. Эзэн хааны цомгүйгээр ялалтыг авахад: “Эзэн хааны цом өгөөгүйд ихэд харамсаж өөрийн эрхгүй уйлсан” /Энэ башёд сумогийн зарим бөхчүүд мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэгт холбогдсоноос болж Японы Эзэн хаан цомоо олгоогүй байдаг/

-2010 он. 11 сар. 63 удаа дараалсан ялалт зогсоход: “Ялж чадахгүй байх гэж бодож байлаа. Гэвч та бүхнийхээ дэмжлэгтэйгээр яллаа”

-2011 он. 2 сар. “Давааны найраа”-ны асуудлаас үүдэн хаврын барилдаан цуцлагдахад: “Сумо бөхийн дэмжигч, үзэгч та бүхнийхээ сэтгэлд сэв суулгасан явдалд бөхчүүдээ төлөөлөн уучлал хүсье”.

-2013 он. 3 сар. Энэ сарын барилдааны үеэр Их аварга Тайхо нас баржээ. Хакухо үзэгчдэд хандаж Их аварга Тайхог хүндэтгэн босч эмгэнэл илэрхийлэхийг хүсээд: “Энэ удаагийн ялалтаа Тайхо аваргад зориулахыг хүсэж байна”

-2014 он. 11 сар. 32 дахь удаагийнхаа ялалт. “Энэ улсын сүр сүлд, сумогийн бурхан хүлээн зөвшөөрсөн тул би энэхүү ялалтыг авлаа”

Эх сурвалж: https://www.facebook.com/ConsulateGeneralOfMongoliaInOsaka

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car