Урд хөршийн ард түмэнд урлаг, соёлоо сурталчлах “Монголын соёлын өдрүүд” өнөөдөр Бээжин хотод эхэллээ. Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний үеэр ‘Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт, Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарласан. Энэ хүрээнд хоёр орны “Соёлын өдрүүд” харилцан зохион байгуулж байгаа аж. БНХАУ-ын дарга Си Жиньпинийг манай улсад айлчлах үеэр БНХАУ-ын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.