“Гоёл 2012” загварын наадмын тайзнаа энэ жил гунхахгүй модель бүсгүйчүүдийн тоонд Х.Ундраа оржээ.
Анхны үрээ тэврэх гээд Америкийг зорьсон модель бүсгүй өнөө маргаашгүй төрөх гээд ээж болох бэлтгэлээ базаасан шиг амьдарч байгаа гэнэ.
Сүүлийн жилүүдэд тоотойхон хэд эх орондоо үзэгдэх болсон Х.Ундраа нэгэн үе Францад найз залуугийнхаа хамтаар амьдарч байсан. Франц Монголын хооронд “нүүдлийн шувуу” мэт хэсэг амьдарсан модель бүсгүй энэ удаагийн сонголтоороо Америкийг сонгон амьдарч байгаа юм байна.
Загварын бүсгүйчүүд дундаа өөрийгөө хүрээлэх хов живнээс тэрүүхэндээ бултчихдаг Х.Ундраа бүсгүй одоо л нэг айлын гэргий болж анхны үрээ тэврэх болсон байна. Холын Америкийг зорьж анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаа нь ч учиртай. Утаат Монголынхоо нийслэлд тулгар биетэй модель бүсгүй хэрхэн санаа амар амаржиж чадах билээ. Тийм ч учраас топ модель Х.Ундраа бүсгүй хүүхдээ төрүүлж, биеэ тэнхэртэл АНУ-сад төвхнөхөөр шийдсэн бололтой.
chuhal
Холбоотой мэдээ
Comments are closed.