antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2011 Comments are off

Сүхбаатарт “нүүргүй” болсон С.Баяр төрсөн нутгаасаа нэр дэвшинэ

нийтлэсэн Admin

Намаа “самрахад” үгээр хэлэхийн аргагүй гавьяа байгуулсан хүн бол УИХ-ын гишүүн С.Баяр.

 Тэрбээр Ерөнхий сайд байхдаа дэлхийн уул уурхайн лидерүүдийн шуналыг хөдөлгөж байсан Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээг хэл амтайхан баталсны дараа гэнэт албан тушаалаасаа татгалзаж, олныг гайхшруусан. Ингэхдээ “Эрүүл мэндийн байдлаасаа болж аргагүй эрхэнд ийм шийдвэр гаргалаа, Монгол төрийн ажил зогсолтгүй үргэлжлэх ёстой” гээд л  сүржин гэгч нь ярьж байсан нь түүний үнэн үг мөн эсэх нь эргэлзээтэй. Юутай ч тэрбээр энэ үеэс сураг тасарсан гэхэд болно.
 С.Баяр нийслэлийн Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон хүн. Гэвч  тойрогтоо ажиллах нь битгий хэл чуулганы хуралдаанд ч тоотойхон суусан байх. Сүхбаатар дүүргийн сонгогчид ч түүнийг бараг мартсан, одоо. Тэгэхээр ирэх 2012 оны сонгуульд энэ дүүрэгт дахин нэр дэвших нүүргүй болсон тэрбээр дараагийнхаа “нүүдлийг” хэдийнэ хийсэн бололтой. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр С.Баяр ирэх сонгуульд төрсөн нутаг Хөвсгөл аймагтаа нэр дэвших гэнэ. Тиймээс Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг их л тордож, түүний арыг дааж, замыг нь сайн цэвэрлэдэг сурагтай. Л.Цэрэнжав дарга ч ардаа “ТҮЦ”-тэй болохоор их “пээдгэр” алхаж, хэн нэгнээс огцруулна гэдэг үг сонсвол инээд нь хүрээд “Чадал чинь хүрдэг юм бол огцруулаарай” гэсэн шиг их л  хайнга загнах болсон гэж нутгийн иргэд ам уралдан ярьж байна.
Г.Нар

asunews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car