antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2014 Comments are off

Испани улсад Эбола вируст халдварын тархалт зогслоо

нийтлэсэн Admin

ebolavirus2014 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 16001 хүн өвчилж, 5738 (36 хувь) хүн нас барсан. Арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ.

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ.

Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340 (57 хувь) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш найман шинэ тохиолдол, 11 нас баралтаар нэмэгджээ.

2014 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Испани улсад Эбола вируст халдварын тархалт зогссоныг ДЭМБ-аас албан ёсоор зарлалаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car