Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сард 35 мянга давжээ. Энэ нь өмнөх сараас 4.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 33 орчим хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой байгаа боловч ажил олгогчийн шаардлага өндөр байгаа нь судалгаанаас ажилагджээ. Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн ажилгүй иргэдийн насны бүтцийг харвал 25-34 насны иргэд зонхилж байхад 40-өөс дээш насны иргэдийн эзлэх хувь харьцангуй бага байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.