antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2014 Comments are off

Ш.Алтангэрэл, Халимагийн тэргүүн Алексей Орлов сайн үйлсэд нэгдэв

нийтлэсэн Admin

527-14174058957887cd65faaf0bb1d6ea1311d1ce4164_LXVI-XX зууны үеийн халимагийн буддын шашны эд өлгийн зүйлсийг буцаан худалдаж авах хандив цуглуулах зорилгоор байгуулсан “Наследие” хандивын санд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Халимагын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Орлов нар хувиасаа хандив өргөжээ.

Шашны эд өлгийн зүйлийг цуглуулах ажил 1950-60-аад онд Ленинградын сайхан сэтгэлт цуглуулагчдын буянд эхэлсэн юм. Дараагийн 10 жилд энэ цуглуулга улам арвижсан бөгөөд 1999 онд эх оронд нь авчирч үзүүлэхэд хэдэн арван мянган халимагууд түүнийг үзэж танилцсан байна. Халимагийн ард түмнийг хүчээр тараан суурьшуулж байсан тэр хүнд  жилүүдэд алга болсон гэр бүлийнхээ эд өлгийн зүйлсийг олон халимагууд олж үзжээ.

Элчин сайд Ш.Алтангэрэл “Монгол, халимагууд ах дүү ард түмэн бөгөөд бид зөвхөн үндэс угсаа нэг байгаад зогсохгүй хэдэн зуун жилийн турш нэг шашин шүтсээр ирсэн билээ. Шашны эд өлгийн зүйлээ буцаах нь халимагуудад ямар чухал гэдгийг ойлгож байна. Манай ард түмэн ч гэсэн өөрийн буруугаас бус маш олон эд өлгийн зүйлээ алдсан юм. Бид халимагуудад тусалснаараа хэзээ нэгэн цагт өөрсдийнхөө алдагдсан эд өлгийн зүйлээ эх оронд нь эргүүлэн авна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Түүнчлэн “Монгол Улстай бид олон жилийн сайн хөршийн харилцаа холбоотой билээ. Энэ бол зөвхөн улс төр, эдийн засаг, соёлын харилцаа биш, үүнээс ч илүү харилцаа юм. Бид ижилхэн ааш араншинтай, ижилхэн соёл уламжлалтай, эцсийн эцэст нэг түүхтэй улс юм. Үүнийг анхаарахгүй байхын аргагүй, энэ л бидний ах дүүгийн барилдагын үндэс суурь нь болж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх, Халимагийн БН Улсын байнгын төлөөлөгч, тус БН Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч Ш.Ильясов хэллээ.

“Наследие” сангийн Ерөнхийлөгч, анагаах ухааны доктор А.Н.Северцев “Одоо халимагийн алдагдсан шашны эд өлгийн зүйлс Маймонидын нэрэмжит Улсын сонгодог академид хадгалж байгаа аж. Шашны эд өлгийн зүйлсийг Халимаг Улсад буцаан авахад зориулсан хандив цуглуулах ажил ид өрнөж байгаа өнөө үед өндөр дээд албан тушаалын хүмүүс дэмжлэг үзүүлж байгаа нь маш чухал, гэхдээ энэ буяны ажилд хүн бүрийн оролцоо юу юунаас илүү чухал” гэжээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car