antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2014 Comments are off

Нийслэлд махны үнэ 3.3 хувиар буурчээ

нийтлэсэн Admin

mahНийслэлийн Статистикийн газраас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7425 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 85 төгрөгөөр, үхрийн цул мах  315 төгрөгөөр тус тус буурчээ. Өнөөдрийн байдлаар үхрийн мах “Хүчит Шонхор”  хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Харин хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 145 төгрөгөөр, хонины цул мах 60 төгрөгөөр буурч, хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр,  “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car