Чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар
-Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл,
-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг таван хуулийн төслийг хэлэлцэх байсан.
Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү томилолттой учир түүний өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасч, хойшлууллаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.