Монгол Улсын засгийн газар 2012 онд НАТО-той түншлэлийн гэрээ байгуулсан. ТУс хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд ШУА, НАТО-гийн байгуулагатай хамтран “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөртэй холбоотойгоор НАТО-ийн албаны төлөөлөгчид энэ сарын 25-ны өдөр Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд НАТО-ийн төслийг хамтран хэрэгжүүлж буй хүрээлэн болон бусад хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна.
НАТО-ийн төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан өнөөдөр ШУА, Геоэкологийн хүрээлэнгээс НАТО-ийн Энхийн төлөө Шинжлэх Ухааны хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ. Тус нээлттэй өдөрлөгт НАТО-ийн албаны төлөөлөгчид, НАТО-ийн гишүүн орнуудын элчин сайдын яам, Гадаад Харилцаа Эдийн Засгийн Яам, ШУА-ийн хүрээлэнгүүд, Батлан хамгаалах яам, Байгаль орчны мэдээллийн төв, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 50 гаруй зочид төлөөлөгчид оролцосн юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.