antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2014 Comments are off

Зөвшөөрөлгүй барилгад гарсан ослыг шүүхэд шилжүүлжээ

нийтлэсэн Admin

barilgaӨнгөрсөн есдүгээр сарын 7-нд “Бо Бэ” констракшн ХХК-ны туслах ажилтнууд болох Г.Очирбат, Б.Алтан-Очир, А.Одсүрэн нар өндрөөс унаж амь нас хохирсон хэрэг гарсан. Осол гарах үед Хан-уул дүүргийн III хороо “River Stone-2” барилгын 26А блокын 10 давхарт дүүжин шат буюу люлькан дээр тус барилгын гадна засалын ажил гүйцэтгэж байхдаа дүүжин шатны бэхэлгээ тасарсан хэмээн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Мөн тус барилга нь тухайн үед барилгын угсралт хийх зөвшөөрөлгүй байсан юм. Тэгвэл тус компанийн  хэргийг хууль хяналтын байгууллагаас хэргийг нягталж, шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх компнийн захирал Б.Болдбаатарыг “Аюулгүй ажиллагааны журам зөрчсөн хэмээн үзжээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дүүргийн II прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тус зүйл ангиар “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car