Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 5. Бархасвадь гараг. Булаагч одтой, 2 хар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвиднаа хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.