Сүүлийн үед монгол охид, бүсгүйчүүд интернет дэх Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр гадаадын иргэнтэй танилцан, улмаар тэдний гэрлэх санал, өндөр хөгжилтэй оронд урьсан урилгад нь хууртан мөнгө төгрөгөө залилуулах явдал нэлээд гарч байна.
Сайхан амлалтанд хууртан орон байраа зарж мөнгө төгрөгөө гадаадын хүнд шилжүүлэн цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ч мөн гарч байгаа тул танихгүй хүний аливаа амлалтад сонор сэрэмжтэй, хянуур болгоомжтой хандаж эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд хохирол хүлээхээс сэргийлэх шаардлагатай байна гэж Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас сэрэмжлүүлэв.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.