Энэ жил малын үнэ урьд байгаагүйгээр өссөн. Гэхдээ сүүлийн үед хонины үнэ буурч магадгүй байгаа гэнэ. Учир нь хохины арьсны үнэ буурчээ. Одоогоор идэшний адуу хамгийн өндөр үнэтэй байгаа аж. Баян-Өлгий аймагт нас бие гүйцсэн том биетэй адуу сая төгрөгийн үнэд хүрчээ. Мөн адууны махны үнэ ч өссөн үзүүлэлттэй байна. Ер нь ганцхан Баян-Өлгий аймаг ч бус бусад аймгуудад ч адууны үнэ ерөнхийдөө өссөн бөгөөд хамгийн өндөр ханштай байгаа нь тус аймаг гэнэ. Адууны үнэ мөддөө буухгүй бололтой.
Д.Бат
Холбоотой мэдээ
Comments are closed.