antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2014 Comments are off

Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурна

нийтлэсэн Admin

tsasanshuurgaОйрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар таагүй байна гэж цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ. Цаг уурчдын мэдээлснээр өнөөдөр, маргааш хоёр өдөр ихэнх нутгаар салхины хүч секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. ОБЕГ-аас энэ өдрүүдэд иргэд, малчдыг шуурганд төөрч, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа. Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч , үзэгдэх орчин хязгаарлагддаг тул жолооч нар холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, шатахууны нөөцтэй байхыг анхааруулав. Мөн гол, мөрөн, нуурууд бүрэн хөлдөөгүй байгаа тул анхааралтай байхыг мөн санууллаа.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car