antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2014 Comments are off

Дуучин О.Баянмөнхийн “Тусгаар тогтнол” тоглолтонд зориулсан эссэ бичлэгийн уралдаан ялагчаа тодруулна

нийтлэсэн Admin

baynmonhД.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлэг дуу болон мэндэлжээ. Ард иргэдийн дунд алдаршсан энэхүү шүлэгт УГЗ Б.Бямбабаяр ая зохиосон байна. Монголын яруу найргийн охь болсон “Тусгаар тогтнол” шүлгээр хийгдсэн дуу энэ сарын 25-нд тоглогдох Отгойн Баянмөнхийн “Тусгаар тогтнол” тоглолтоор олны хүртээл болох гэж байгаа билээ.

Дуучин О.Баянмөнхийн энэ удаагийн тоглолт зүгээр нэг зохиолын дууны тоглолт биш, театрчилсан байдлаар тавигдаж байгаа аж. Эзэн Чингисээс улбаалж, Бутралын үе, Эх орон тусгаар тогтнолоо олж авсан үе гээд Монголын үе үеийн түүхийг магтан дуулсан бүтээлүүд дуулагдах учраас зохиолын дуучдын дунд тэсрэлт хийх нь гэдэг шум ч иргэдийн дунд хэзээний дэгдээд байна.

Мөн Отгойн Баянмөнх сүүлийн жилүүдэд өөрийн бүтээлүүддээ эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн дуунуудаар баяжуулж байгаа аж. Үүнийг хийхийн тулд зөвхөн дуулах хангалтгүй, хойч үедээ ч мэдрүүлэх нь чухал хэмээн Их дээд сургуулиуд болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Тусгаар тогтнол” эссэ бичлэгийн уралдаан, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан  зарлаад байгаа. Тэгвэл уг уралдаанд нийтдээ 3000 гаруй эссэ, Монгол бичгийн уран бичлэгийн 40 гаруй бүтээл, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн 4 мөрт шүлэг 300 гаруй бүтээл ирүүлжээ.

Энэхүү уралдаан нь ганц Улаанбаатар биш Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудаас ч уралдаанд оролцохоор бүтээлүүдээ илгээсэн байна.

Тэмцээний шүүгчээр МУБИС, МУИС, Идэр дээд сургуулийн багш нар оролцож байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр “Болор цом”-ын дэд байрын шагналт, МЗЭ-ийн шагналт “дархад” хэмээх Б.Мягмаржав, Монголын хүүхдийн нэрт зохиолч Д.Батжаргал нар шүүн явуулжээ.

“Тусгаар тогтнол” эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн эздэд Отгойн Баянмөнхийн тоглолтонд шагнал гардуулах юм. Харин тусгай байранд орсон хүүхдүүдэд тоглолтын урилга өгөх юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car