antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2014 Comments are off

Японд өнгөрсөн бямба гарагт хүчтэй газар хөдлөлт болжээ

нийтлэсэн Admin

gazarhodlovЯпонд өнгөрсөн бямба гарагт 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 39 хүн хүнд хөнгөн гэмтэж бэртсэн байна. Тус улсын Цаг уурын удирдах газрын мэдээлснээр, газар хөдлөлтийн төв нь Нагано мужийн нутаг дэвсгэрт 10 км гүнд байжээ.

Энэ оны есдүгээр сард оргилж, улмаар 50 гаруй хүн амиа алдсан, Нагано мужийн ойролцоо оршдог Онтакэ галт уул газар хөдлөлтийн үеэр идэвхжээгүй байна. Байгалийн гамшгийн улмаас Нагано мужийн Хакуба суурингийн хэд хэдэн байшин эвдэрч сүйджээ. Аврагчид нурангинд даруулсан хүмүүсийг бүгдийг нь аварч чаджээ. Нийт 21 хүн аварснаас хоёр нь хөнгөн бэртсэн аж.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car