Онгон байх тухай ихэнх яриа цуурхал нь өсвөр насныхны зохиосон зүйлүүд байдаг бөгөөд бид тэр бодлыг тээсээр насанд хүрдэг билээ.
Цуурхал N 1.
Бүгд 13–14 насандаа охин биеэ алддаг.
Өсвөр насныхан өөрийгөө “том болсон”, биеэ даасан гэдгийг батлах өөр арга байхгүй учраас л сексийн тухай их ярьдаг. Сексийн анхны туршлагыг авах нас нь гэр бүлийн уур амьсгал, оюун ухаан, болосролын түвшин болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийн түвшинээс шууд хамааралтай. Тухайлбал, 16 хүртэлх насны 4 сурагч тутмын 1 нь, оюутнуудын 2 хүн тутмын 1 нь сексийн амьдралын гарааг эхлүүлдэг.
Цуурхал N 2.
Онгон хальс нь нас ахих тусам зузаардаг бөгөөд охин биеэ хожуу алдах нь өвдөлт ихтэй байдаг.
Үнэндээ бол, онгон хальсны анатомийн бүтэц нь түүний сүв, зузаан зэрэг нь хүн бүрт харилцан адилгүй байх бөгөөд наснаас бус биеийн онцлогоос хамааран өөр өөр байдаг. Хэрвээ 18 насанд нь хальс нь уян хатан байсан бол 28 насанд нь яг тэр хэвээрээ л байна.
Цуурхал N 3.
Бэлгийн амьдралыг эрт эхлүүлэх нь эрүүл мэндэд муу.
Энэ бол цуурхал биш ээ. Эрхтэн доторх хамгаалах орчин гүйцэд бүрэлдээгүй байх хугацаанд (дунджаар 18-19 нас хүртэл) онгон хальс нь хамгаалалалтын хаалтын үүргийг гүйцэтгэдэг. Охидын үтрээ нь 17-18 насанд боловсорч гүйцдэг бөгөөд тэр хүртэлх хугацаанд үтрээний хана нь нимгэн байх учир бэлгийн ажлын явцад амархан гэмтэнэ. Энэ нь үрэвслийг бий болох нөхцлийг бүрдүүлдэг тул хожим нь сав авахуулах болон үргүйдэлд ч хүргэж болзошгүй.
Цуурхал N 4.
Бэлгийн амьдралыг хожуу эхлүүлэх нь эрүүл мэндэд муу.
Урьд нь эмч нар толгойны өвчин, өндгөвчний үйл ажиллагааны доголдол, тэр ч байтугай батгашил нь охин биеэ алдаагүй удсанаас үүдэлтэй гэж үздэг байсан. Эдгээр өвчний зарим нь үнэхээр гормоноос шатгаалах бөгөөд тогтмол бэлгийн ажлаас хамааралтай ч байж болдог. Гэхдээ үүнд онгон хальс байгаа эсэх нь огтхон ч хамаагүй.
Эрэгтэй хүнтэй анх 28, 29, 35 насандаа хавьтсан бүсгүйчүүд ямар ч асуудалгүй жирэмслэж, хүүхэд гаргасан тохиолдлууд цөөнгүй байдаг шүү.
Цуурхал N 5.
Онгон биеэ алдах явц нь их зовиуртай, цус ихтэй байдаг.
Аль нэг судас хөндөгдсөн тохиолдолд, дундад зууны үеийн баатруудын мөрөөдөл биелэлээ олж, даавуу цустай бодог л доо. Гэхдээ анхны бэлгийн хавьтлын дараа өвчин буурахгүй, 2 хоногийн туршид цус гарсаар байх юм бол зайлшгүй эмчид хандах хэрэгтэй.
Гэвч ердийн нөхцөлд, тухайн бүсгүйн сэрэл их хөдөлсөн, умай нь хангалттай чийгтэй болсон тохиолдолд өвчин мэдрэгдэхгүй, цус ч гарахгүй байж болдог.
Цуурхал N 6.
Бэлгэвчтэй илүү зовиуртай байдаг.
Харин ч эсрэгээр! Орчин үеийн бэлгэвчнүүд бүгдээрээ зориулалтын тостой байдаг учраас гулгалтыг хөнгөвчилдөг тул өвдөлт үүсгэхгүй.
Цуурхал N 7.
Анхны тохиолдлоор жирэмслэх боломжгүй.
Болно! Тийм учраас хамгаалалтын хэрэгслээ тухай урьдчилаад бэлдсэн нь дээр
Холбоотой мэдээ
Comments are closed.