antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 20, 2014 Comments are off

Манай эмэгтэй боксчид Чежүгийн ДАШТ-д тулалдаж байна

нийтлэсэн Admin
emegtei poksБНСУ-ын Чэжэү аралд (AIBA)-ны боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн ням гаригт эхэлсэн. Найм дахь удаагийн тэмцээнд Европын 26, Африкийн 11, Америкийн 13, Азийн 15, далайн орнуудын хоёр, нийт 67 орны 280 тамирчин 10 жинд өрсөлдөж байна.

Чэжүгийн рингэнд Монгол Улсын шигшээ багийн ахлах зөвлөх, дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайван, “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч, ОУХМ Л.Энхбаатар нарын удирдлага дор найман боксчин өрсөлдөж байна. Өнөөдрийн байдлаар манай гурван боксчин шөвгийн 16-д шалгарсан юм. Тэднээс өнөөдөр 48 кг-д Азийн аварга, ОУХМ Г.Болортуул шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Энэтхэгийн боксчин Саржубала Шамжетсабамтай тулалдсан. Тэрбээр эхний даваанд ТАБНУ-ын Жудих Мбонадег гуравдугаар үед техникийн нокаутаар, дараа нь Боливийн Надиа Барригаг 3:0-оор ялснаар шөвгийн 16-д шалгарсан юм.

Г.Болортуулаас гадна 54 кг-д спортын мастер М.Гүндэгмаа, 57 кг-д спортын мастер Н.Оюун-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгарсан юм. Харин Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ний мөнгөн медальт ОУХМ М.Нандинцэцэг, Азийн аварга ОУХМ Э.Уянга, ОУХМ О.Сувд-Эрдэнэ нар эхний учраагаа дийлэлгүй тэмцээнээ өндөрлүүлжээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car