antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2011 Comments are off

Би сайн багш, муу орчуулагч гэдгээ хүлээн зөвшөөрнө

нийтлэсэн Admin

Арго багш гэхээр хүн бүр андахгүй. Түүний боловсролд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Ард түмний гавьяат” багшаар өргөмжилж байсан бол саяхан “Aрд түмний Хөдөлмөрийн баатар” хэмээх эрхэм цол хэргэмээр мялаажээ.

Энэ удаагийн дугаартаа олон орны хэлтэй Б.Арго багшийг урьж ярилцав.

Тэрбээр би 13 мянга гаруй шавьтай, номын цагаан буянаар амьдарч яваа хүн. Хэлийг богино хугацаанд цогц системтэй заадаг арга барилтай. Энэ эрхэм шагналыг ард түмэн өгсөн. Монголын хүүхэд, залуусын буян хишиг хэмээн яриагаа эхэлсэн юм.

 

-Өндөр шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Та нэлээд хэдэн ном, сурах зохиосон. Бас хэлний төвтэй ч гэж дуулсан. Таны заах арга барил ямар онцлогтой вэ, богино хугацаанд хэл сурна гэж байдаггүй гэх хүмүүс ч бий?

 

-2006 онд “Англи хэлний гэрийн багш” номоо бичсэн. Миний бичсэн номоор Монголын олон мянган хүүхэд, залуус англи хэлд шамдан суралцсан даа.

Үүнийг маань үнэлж ард түмний гавьяат цолоор шагнасан. 2011 онд “Хятад хэлний гэрийн багш” сурах бичгээ бичиж хэвлүүллээ. Саяхан намайг “Ард түмний хөдөлмөрийн баатар” эрхэм цолоор шагналаа. 2006-2011 оны хооронд англи, герман, франц, япон, солонгос, хятад хэлний гэрийн багш гэсэн 6 сурах бичиг хэвлэж гаргасан.

Хэлийг маш богино хугацаанд чанартай сурах аргачлалыг Миний сурах бичгийн онцлог бол аливаа хэлийг логик дараалалтай, иж бүрэн үзэж судлах юм бол богино хугацаанд ямар ч улс орны хэл сурах боломжтой гэдгийг мэдэрнэ. Богино хугацаанд хэл сурч болно шүү дээ. Энэ бол хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг зүйл.

 

-Таны номоор, таны заах аргаар хэл сурахад ямар хугацаа шаардлагатай вэ?

 

-Гурван долоо хоногийн дотор тухайн хэлний ярианы чадвар суух бололцоотой.Тухайн хэлний дүрмийн мэдлэгийг логик зөв дэс дараалалтай системчилсэн утгаар нь ойлгоод авчихвал аяндаа өгүүлэх, зохиох чадвартай болдог. Гэхдээ хүн чинь насан туршдаа сурдаг юм шүү.

Харь орны хэлийг төгс төгөлдөр сурчихна гэж байдаггүй. Гол нь ярианы дадлага суугаад, дүрмийг нь ойлгочихсон тохиолдолд насан туршдаа түүнийгээ улам боловсронгуй болгож ашиглаад явах чадвар суудаг юм.

 

-Гадаад хэл сурах гээд хүүхэд, залуус янз бүрийн төвүүдэд хэдэн төгрөгөө өгөөд ном сурах бичиг худалдаж аваад л байдаг. Гэтэл олигтой сайн суралцсан нь ховор байх шиг санагддаг. Гадаад хэл эхлэн сурч буй хүүхэд, залууст хандаж арга туршлагаасаа хуваалцахгүй юу?

 

-Ер нь ямар нэгэн зүйлийг хийхэд тухайн хүний уран чадвар их чухал. Муйхраар зүтгээд баахан үг цээжлээд хэл сурахгүй. Хэл сурахад сайн багш, сайн сурагч, сайн сурах бичиг гэсэн гурван хослол нийлж байж үр дүнд хүрнэ. Сурах бичиг, сургалтын арга барилаа их зөв сонгож авсны дараа хэлээ сурах хэрэгтэй. Сурах арга барилд суралцаагүй хүнд юу ч байгаад нэмэргүй. Ялангуяа хэлийг.

Олон жил боловсролын чиглэлээр ажиллалаа. Хүүхдүүд янз бүр байдаг. Зарим нь их идэвхтэй мөртлөө авьяасгүй, муйхарлаж өөрийгөө зовоож сурдаг байхад зарим нь маш хурдан ойлгоцтой заасан зүйлийг дэлгэрүүлээд аваад явчихдаг. Өөрийн идэвх чармайлтаас гадна багшийн заах арга зүйн онцлог их чухал байдаг. Нэг юмыг учиргүй давтаад байвал ямар ч хүн залхаад дургүй болдог тал бий.

 

-Таны хэл сурах онцлог арга барилыг тань БСШУЯ сонирхож байсангүй юу? Хажууд нь ийм туршлагатай хүн байхад ЕБС-ийн гадаад хэлний багш нарт үлгэр дуурайл авахуйц санагдах юм. Дунд сургуулиудад хэл заадаг ч олигтой сурсан зүйлгүй төгсдөг нь нууц биш. Одоо Кембрижийн стандарт гэж хос хэлний сургалт явуулах гэж байна. Энэ тал дээр таны санал бодлыг сонсоё?

 

-Манай нийгмийн хөгжил маань шинжлэх ухаанд гарч буй шинэ ололт нээлт, санаа оноог тусгаж авах чадваргүй болчихсон.

Чадвартай болохын тулд улс төр, эдийн засгийн орчин цэвэршиж эрүүлжих шаардлагатай. Өөрийн авдарт байгаа юмыг олж хардаггүй. Дандаа гадны юм руу явдаг улс чинь. Миний бодлоор Монголын ЕБС-иудад гурван хэлийг багаас нь зэрэг заах хэрэгтэй. Орос, хятад, англи хэлийг 3, 4 дүгээр ангиас эхлээд төгстөл нь үзмээр санагддаг.

Тэр хэлийг сурахын хажуугаар сургуулиуд давхар дугуйлангийн хэлбэрээр сонгон суралцуулах нь туйлын чухал. Манай Монголын боловсрол чинь “уулын бугыг хараад унасан морио орхино” гэдэг шиг болчихоод байгаа юм. Кембрижийн стандартыг нэвтрүүлэх нь туйлын зөв. Гэхдээ үндэснийхээ эрдэмтдийн боловсруулсан сургалтын программ, материалууд дээр тулгуурлаад кембрижийн стандартын 10 хувийг Монгол стандартаараа барих нь зүйтэй гэж үздэг.

Мэдээж 90 хувь кембрижийнхээрээ явдаг юм байгаа биз. Манай улсын хийж байгаа ажлын төлөвлөгөө сонгуулиас сонгуулийн хооронд явчих юм. Сонгуулийн дараа шинэ засгийн газар байгуулагдаад, тэр засгийн газар нь ойлгох гэсээр байтал дараагийн сонгууль нь тулаад ирдэг.

Улс төржсөн эдийн засгийн хар бараан мөр сургалтын систем, боловсрол, урлагийн байгууллагуудад хүнд тусаад байдаг л даа. Үүнийг болимоор санагдах юм. Уг нь БСШУЯ хэн, хаана, ямар дэвшилттэй оюунлаг үйл бүтээж байгааг анхааралдаа авч мэдэж байх л учиртай санагддаг.

 

-Та энэ олон гадаад хэлийг хэрхэн сурав. Бие дааж сурсан уу, эсвэл багштай байв уу, ямар сургууль төгссөн талаараа сонирхуулахгүй юу?

-ОХУ-д Горькийн нэрэмжит Уралын их сургуулийг утга зохиолын хэл зүйч мэргэжлээр, Монголдоо Гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багш орчуулагчийн мэргэжлээр төгссөн. Б.Ринченг өөрийн багшаа гэж бодож, шүтэж явдаг.

Гэхдээ хадаг яндар барьж албан ёсоор шавь орж эрдэм ном заалгаагүй ч бага хүүхэд байхдаа эмээгээ дагаж Ринчен багшийнд орж гарч өссөн. Чой.Лувсанжавыг багшаа гэж хүндэлж явдаг. Тэнэгийн ухаан хойноо гэдэг шиг. Хэлгүйн зовлонг биеэр үзэж байж хэлийг шамдан сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. 1992 онд Германд, Францад очлоо. Тэнд хэлгүйн зовлонг ёстой үзсэн. Солонгос, Япон, Хятадад хэлгүй хүн ёстой хэцүү гэдгийг биеэр үзсэн.

Тэгээд хятад хэл сурсныхаа дараа “Бээжин” гэдэг нь хойд нийслэл, “Нанжин” нь өмнөд нийслэл, “Тяньжин” нь тэнгэрийн нийслэл, “Тэншан” нь тэнгэр уул, Шанхай гэдгийн “шан” нь дээр “хай” нь далай тэнгис гэсэн утгатай гэдгийг мэдэж байгаа юм. Хэл сурахаар хүний нүд нээгддэг. Маш их юм үзэж мэдэхийг өөрийн эрхгүй сонирхдог. Ханз үсэг анх хараад юу ч гэж байгаа юм мэддэггүй байлаа. Одоо чөлөөтэй уншиж ойлгодог.

Хятад хэл сурсныхаа дараа Бээжинд очиход үнэхээр сайхан санагдсан шүү. Хэл мэдэхгүй байсан үе, мэддэг болоод очсон үе хоёр тэнгэр, газар шиг ялгаатай санагдаж билээ. Хэл мэдэхгүй байхдаа хятадуудыг ярихаар уур хүрээд л явчихдаг байсан. Хэлийг нь сураад хятад хүмүүстэй харьцаад ирэхээр бие биенээ ойлгодог юм билээ. Тэгээд хятадууд чинь бидний боддог шиг муу улс биш юм байна. Бидэн шиг л амьдрах гэж яваа улс хэмээн бодогдож билээ. Бие биенийхээ хэл соёлыг мэдэхгүйгээс ялгаа гардаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Социализмын үед Хятадууд бидний дайсан гэсэн буруу үзэл суртлаар их цэнэглэж байлаа шүү дээ. Сүүлийн 20 жил БНХАУ-тай найрсаг сайхан харьцаатай байна шүү дээ. Хүүхэд залуус хятад хэл сурья гэхэд сурах бичиг нь хүн ойлгохын аргагүй. Дандаа ханз үсгийг бичээд дуудлагыг нь бичдэггүй юм билээ. Дөнгөж эхлэн сурч байгаа хүн ханз үсгийн толиноос олох чадваргүй. Ханз үсгийн толиноос үг олж харахын тулд ойролцоогоор 5-6 жил шаардлагатай.

Миний “Хятад хэлний гэрийн багш” ном ханз үсгийг авиан дээр тулгуурласан хялбар аргаар түлхүүрээр бичсэн учраас 3-4 сарын дотор уншиж судлаад толиноос үгийн тайлбар харах чадвартай болно. Их хялбар ойлгомжтой болгож өгсөн. Манай улс БНХАУ-тай эдийн засгийн интеграцид ороод 20 жил болжээ. ЗХУ-тай эдийн засаг, улс төрийн нэг интеграцид байх үед тухайн орны хэл соёлыг маш сайн судалж байсан.

Тийм учраас БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд хүүхэд, залуусыг 10 жилийн сургуулиас нь эхлээд хятад хэлийг зааж сургах хэрэгтэй гэж боддог. Давхардсан тоогоор жилд Монголын нэг сая гаруй хүн ирж очдог юм билээ. Бидэнд хятад хэлний, бичгийн дадлага хийх өргөн боломж олгож байгаа улс бол Хятад улс шүү дээ. Ямар ч визгүй зорчуулдаг биз дээ.

 

-Хүмүүсийн дунд яриа байдаг л даа. Арго нэг их олон хэл мэддэг юм шиг хэрнээ цаанаа гүнзгий мэдлэг тааруу, хэлний анхан шатны заах аргатай л хүн гэдэг. Танд дэлхийн сонгодог зохиол бүтээлээс орчуулж олны хүртээл болгосон тохиолдол байдаг уу?

 

-Энэ бол хэлний шинжлэлд байдаг академик, прагматик шинж чанар хоёрын ялгаа хандлага л даа. Академик чиглэлээр хэл судлахад маш нүсэр түвшинд судалдаг. Академик чиглэлээр судалсан тэр эрдэмтэд чинь энгийн ярианы түвшин байдаггүй.

Тэр нь тухайн хэлнийх нь мэдлэгийг баллаад хаячихдаг л даа. Манайд орос хэл мэддэг хүн маш их байдаг. Ярьж чаддаг нь тийм олон байдаггүй. Энэ бол академик сургалтын сул тал. Харин прагматик инперматив шинжээр хэл судалсан хүн өөртөө хэрэгтэй юмаа л мэднэ. Ярианы чадварыг хурдан сурдаг учраас академик боловсрол болгоход хялбар шүү дээ.

Хамгийн гол нь ярианы чадварыг суулгах нь чухал байдаг. Аравтын бутархай бодож чадахгүй хүн дээд тоо яаж бодож чадах вэ дээ. Энгийн тоог маш сайн хурдтай боддог байж дээд тоо руу орно шүү дээ. Ертөнцийн бүтээсэн зарчим бол пирамид зарчимтай байна. Энгийнээсээ хүнд рүү явах учиртай. Манайх болохоор хүндээсээ энгийн рүү яваад байгаа юм даа.

Манай программаар ханз, дүрмийг сурсан хүн цааш нь хятад хэлийг ямар ч хэлбэрээр үргэлжлүүлэн сурах бололцоо нээгдэнэ. Ярианы чадвар суухгүйгээр тухайн хэлийг системтэй ойлгохгүй, өгүүлбэр зохиох чадваргүй хүнийг хэл сур гээд том номоор шахах юм бол олигтой сурч чаддаггүй байхгүй юу.

Америкт сургууль төгссөн хүнтэй англиар чөлөөтэй ярихад өөдөөс олигтой ярьж өгөхгүй л байгаа байхгүй юу. Тэр хүн хичээлээ л давтаад л тэр нэг хайрцганд яваад байсан. Өргөн сэдвээр чөлөөтэй харьцах гэхээр байхгүй болчихдог.

Хүмүүст зөвлөхөд тухайн хэлийг сурахдаа хамгийн түрүүнд ярианы чадвартай болох хэрэгтэй.Дүрмийг нь нягталж эмх цэгцтэй ойлгож авах юм бол илүү үр дүнтэй сурдаг. 20-иод жилийн хугацаанд 13 мянга гаруй шавьтай болсон байх юм. Ихэнхдээ англи хэл их заасан байх юм билээ.

1991 онд англи хэлний багшаар 11 дүгээр сургуульд хуваарилагдаж байлаа. Одоо 2011 онд хятад хэлний багшаар ажиллаж эхлэх нь. Одоо манайд мянга гаруй хүн хятад хэл үздэг юм билээ. Европын орнууд дунд сургуулийн сурагчдад 3 хэл заадаг юм билээ. Шведийн дунд сургуульд англи, франц, герман, Финлянд англи, франц, орос хэл үздэг.

Ер нь тухайн улс орны иргэд аль улстай өргөн харилцаатай, өргөн хиллэж байна вэ, тэр улсынхаа хэл соёлыг нэлээд судалдаг жамтай л даа. Бас бага буурай хөгжилтэй улс орнууд өндөр хөгжилтэй улсын хэлийг тосож сурдаг. БНХАУ “Бид Азийн Америк” болж байна гээд байгаа шүү дээ. Эдийн засгийн параметрээр нь харахад сүүлийн 30 жил үндэсний нийт бүтээгдэхүүн өссөн үзүүлэлттэй.

Дэлхийн эдийн засгийн хямралыг тогтоох цорын ганц хүчин зүйл БНХАУ-ын эдийн засаг байгаа. Глобалчилж байгаа нийгэмд өөр өөрсдийн туургыг тусгаарлаж амьдардаг байсан бол даяаршлын үед бие биенийхээ өмнө хариуцлага хүлээдэг эрин үе ирчихсэн байна шүү дээ. Хятадын одоо явуулж байгаа бодлого бол хөрш орнуудтайгаа энгийн найрсаг ах, дүүгийн харилцааг хөгжүүлж байна.

Хуучин Маоист бодлого үеэ өнгөрөөсөн.Тийм учраас урд хөршийн хэлээ судлах нь туйлын чухал гэж хэлэх гээд байна л даа. Би бол сайн багш, муу орчуулагч гэдгээ хүлээдэг. Орчуулга хийх зав алга. Маш олон хэлийн толь бичиг, сурах бичиг хийгээд сууж байна даа. Орчуулагч больё гэж боддог байсан ч чадаагүй. Тухайн нэг хэлээрээ гүнзгийрч дагнахыг шаарддаг. Би заах аргыг дагнадаг хүн.

 

-Сүүлийн үед Арго багш бөө болчихлоо. Тайлга, тахилга үйлдээд явдаг болсон гэж дуулсан?

 

-Бөгтөр нуруутай бөө мөргөлтэй Монгол хүн гэдэг шиг. Эрт дээр үеэс уламжилж ирсэн бөө мөргөлийн үйлээ түгэн дэлгэрүүлэхийг зорьж ажилладаг. Хар алаг, цагаан сүлдэн тахилга хийдэг. Одоо ч тахидаг. Сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн үед айл бүрт бөө төрж, бөө нар маань албин тийрэнгийн хорлолд автаж жинхэнэ онгодоо олохгүй будилж бөөгийн нэр хүндийг нь унагаагаад байх шиг.

Төрлөө олоогүй гурван мянган гаруй сүнсний оронд байгаа албин тийрэнгийн оронгоос муу сүнс оруулснаас болж хүмүүсийг мунхруулж хохироож байгааг харахаар сэтгэл эмзэглэж явдаг. Би тахилч хүн. Манай гэр бүлийн хүн удган.

Удган хүнд онго гэж байдаг юм. Тахилч гэдэг маань тэнгэрийн зоогийг бэлддэг зарц гэж ойлгож болох юм даа. Удган, зайран өөр шүү дээ. Дээд тэнгэрийн онгодыг оруулж тэнгэрийн эздийг урьж авч ирж хийгээр хүч авдаг гэх үү дээ.

-Та чинь аль нутгийн хүн билээ?

-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат. Аав маань Батсүх гэж хүн бий. Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер. НАХЯ-нд ажиллаж байсан хурандаа цолтой.

Монгол хүн аавынхаа ясыг дагаж гарвал үүслээ хэлдэг. Би боржигон овогт. Манайх Тогоонтөмөр хааны 18 дугаар үеийн удмын хүмүүс гэж аав минь хэлдэг юм. Тогоонтөмөр хааны үлдээсэн эд өлгийн зүйл надад хадгалагдаж байгаа.

-Ард түмний баатрыг чинь хүмүүсийн санал асуулгаар өгдөг юмуу? Хэн шагнаад байна вэ?
-“Монголын ард түмний дээд шагнал олгох зөвлөл” гэж байдаг юм билээ. Монгол Улсын ард түмэн, хүний төлөө үйлс оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монголын ард түмний чөлөөт санал асуулгаар тодруулан Монголын ард түмний дээд шагнал “Монгол Улсын ард түмний хөдөлмөрийн баатар” багш цол олгов” гэж байна.

Дугаар номер 24 гэж байна. Ард түмний хөдөлмөрийн баатар гэдэг нь төрөөс хийсэн бүтээснээ үнэлүүлэх боломж байхгүй хүмүүст нөхөж олгодог юм болов уу гэж бодсон л доо.

-Яагаад төрөөс шагнал хүртэх боломжгүй гэж?
-Хуучин социалист нийгмийн үед жинхэнэ сайн ажилтан хүнийг тодорхойлж шагнадаг. Бас ч гэж шагнал нүдээ олсон, үнэ цэнэтэй байж. Одоо бол намын харьяалалгүй хүн эзэнгүй мал шиг болсон нийгэм юм байна. Ямар өөрийгөө тодорхойлоод явалтай биш дээ. Хамгийн гол нь хийсэн бүтээснийг нь түмэн мэдэж байгаа юм болов уу л гэж бодож сууна. Одоогийн хүмүүс шиг шагнал гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй.

Олигтой хийж гавьсан юмгүй мөртлөө өөрийгөө тодорхойлоод яам, тамгын газраар гүйгээд байдаг нь нууц биш. Нүдээ олоогүй шагнал урамшлыг харахаар өмнөөс нь ичээд байдаг юм. Хэн танил талтай, арга саамтай, зальтай юмнууд авчихаад байх юм. Над шиг 13 мянган шавьтай хүн “Ард түмний хөдөлмөрийн баатар” болоход ёстой яахав дээ хө.

Д.Догсмаа

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car