antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2014 Comments are off

Эбола вируст халдвар, дэлхий дахинд

нийтлэсэн Admin

ebolazovlogoo2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:  МОНГОЛ УЛСАД: 

Завхан аймагт хүний боом өвчин гарсан нь батлагдлаа 

Завхан аймгийн Тэс суманд хүний боом өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр Bac.anthracis илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн онош батлагдлаа. Өвчтний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд баруун гарын хаван ихсэж, сарвуунаас баруун мөр, цээж, хөх хүртэл хавагнасан, олон тооны цэврүү үүссэн байна. Зүүн талын ядам хурууны үен дээрх жижиг шарх харлаж, цэврүү үүсч хавагнасан байна.

 Эх сурвалж: ЗӨСҮТ 

 Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь ихсэж байна 

Улсын хэмжээнд нийт 166.067 хүн амбулаторид үзүүлсний 6.3% (10.392), Улаанбаатар хотын хэмжээнд 6.7% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 90.6 хувийг 15 хүртэлх, 72.1 хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

 Эх сурвалж: ХӨСҮТ 

ДЭЛХИЙ ДАХИНД: 

Эбола вируст халдвар, дэлхий дахинд 

2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд тус вирусээр дэлхийн 9 улсад 14164 хүн өвчилж, 5209 (37%) хүн нас барсан. 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 830 шинэ тохиолдол, нас баралт 200 хүнээр нэмэгдсэн байна.

Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй, гэвч зарим дүүрэгт шинэ тохиолдол тоо буурч, бусад дүүрэгт өвчлөлийн байдал нэмэгдсэн хэвээр байна. Өвчтөн болон нас барагсдыг бүрэн бүртгэж, мэдээлж чадахгүй байгаа ажээ.

Нийт 564 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 320 (56.7%) нь нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 15 шинэ тохиолдлоор нэмэгджээ.

Мали улсад лабораториор батлагдсан 2, болзошгүй 2 тохиолдол нэмж бүртгэгдэж, бүгд нас барсан бөгөөд сүүлийн 3 шинэ тохиолдол нь 10 дугаар сарын 24-нд нас барсан эхний тохиолдолтой ямар нэгэн тархвар судлалын холбоогүй байна.

  Эх сурвалж: ДЭМБ 

  Шуурхай удирдлагын төв


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car