Өчигдөр оройн 22.00 цагийн орчим БНСУ-ын Жүннам аймаг, Дэсаным тосгон дэх зам дээр автомашины осол гарч нэг Монгол иргэн амиа алдаж, гурван Монгол иргэн бэртсэн байна.
Тодруулбал, 34 настай Солонгос иргэн Ким гэгч согтуугаар автомашин жолоодон тосгоныхоо замаар гэр рүүгээ явж байхдаа буцаж эргэх үйлдэл хийж байсан автомашиныг хараагүй улмаас тус хэрэг гарчээ. Одоогоор гэмтэл авсан гурван монгол иргэний биеийн байдал нэлээд хүнд байгаа гэнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.