Тайландын Пукет хотноо зохион байгуулагдаж буй Азийн элсний IV наадамд Монголын сагсчид оролцохоор боллоо. Тодорхой шалтгааны улмаас Монголын Үндэсний олимпийн хорооны зүгээс тус наадамд оролцох эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн багт хориг тавьж, спорт сонирхогчдыг багагүй бухимдуулсан бөгөөд Азийн элсний наадамд оролцох гэж байгаа сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг сэтгүүлчдэдэ хандан мэдээлэл хийсэн юм.
Харин хоёр хоногийн өмнө Монголын Үндэсний олимпийн хорооноос хоригоо цуцалсан байна. Ингэснээр манай эрэгтэй, эмэгтэй сагсчид Азийн элсний IV наадамд оролцохоор болж буй юм. Тэд өнөөдөр Тайландын Пукет хотыг зорино. “Пукет-2014” наадамд Азийн 45 орны тамирчид спортын 17 төрлөөр өрсөлдөж байна. Харин манай улсаас спортын найман төрлөөр 50 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.