
Хүн эвшээснээр тархи сэрүүцэж, илүү үр бүтээлтэй ажиллах дохио хүлээн авдаг аж. Өөрөөр хэлбэл, тархи өөрөө өөрийгөө сэрэхийг ингэж сануулдаг байна. Тэгвэл энэ үйлдэл бусдад халдварладгийн учир нь таны тархи ч бас сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй гэдгийг өөртөө сануулж байгаа хэрэг юм.
Ер нь эвшээхэд дуурайдаг бол орчин тойрноо сайн мэдэрдэг, хүмүүстэй харилцан ойлголцож чаддагийн илрэл гэдгийг сүүлийн үед хийсэн судалгаагаар батлагдсан байна. Эвшээх үйлдэлд амархан халдварладаг хүмүүс бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгож хүлээн авахдаа сайн байдаг ажээ. Гэхдээ хүн дуурайж эвшээх чадвар нийт хүн амын тал хувьд л байдаг гэнэ. Хэрвээ та үүнд хамааралтай гэж үзвэл өөрийгөө мэдрэмжтэйд тооцож болно шүү.
Мөн “Эвшээлт халдвар тvгээгч гэдгийг баталгаажуулахын тулд заавал дэргэдээ байгаа нэгний эвшээхийг хүлээж суух шаардлагагүй. Ердөө л энэ тухай бодоход хангалттай. Шинжлэх ухааны академи энэ сонирхолтой үзэгдлийг одоо хүртэл судлахгүй байгаа нь хачирхалтай” гэж Британийн сэтгэл зүйч Катрина Моррисон ярьжээ.
Эвшээх үзэгдэл нь хүмүүжил муутай юм уу бүдүүлэг байдлын илэрхийлэл бус харин ч эсрэгээрээ цайлган сэтгэл, тайван байдлын шинж тэмдэг гэдэгт Их Британийн сэтгэл зүйчид итгэлтэй байдаг аж. Судлаачид өмнө нь амиа хичээсэн үзэлтэй хүмүүс бага эвшээдэг гэсэн дүгнэлтийг хийж байсан. Ямартаа ч эвшээх үзэгдэл тархины vйл ажиллагааг идэвхжүүлж, бие махбодийг сэргээж, тэнцвэржvvлэхэд тусалдаг жирийн хөдөлгөөн гэж эртнээс тооцогдсоор иржээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.