Завхан аймгийн Тэс суманд энэ сарын 10-нд хүний боом өвчин байж болзошгүй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тус сумаас нэлээд хол зайд ганц гэрээрээ эхнэр хүүхдийн хамт амьдардаг Т-д өвчний шинж тэмдэг илэрчээ.
Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа аж. Түүнээс авсан эхний сорьцоос хүний боом өвчний нянтай төстэй нян илэрсэн байна. Хүний боом өвчин нь хүнээс хүнд халдварладаггүй бөгөөд малаас хүнд халдварлаг өвчин юм.
Тухайн газарт мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.