Улстөрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Ардчилсан нам Гүйцэтгэх зөвлөлийн хурлаа яаралтай зарлан хуралдуулсан. Тус хуралдаанаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэр дэвшсэн талаар яригдаагүйг эх сурвалж мэдээлэв. Ямартаа ч ирэх баасан гаригийн 16.00 цагт Ардчилсан намын Гүйцэтгэх хороо хуралдаж дууссаны дараа буюу 17.00 цагт Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах тов гарчээ.
Дашрамд дурдахад, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Р.Амаржаргалыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэвшүүлэхээр болсон. Гэвч үүнийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хууль бус гэж үзэж урвагчийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсоно гэж мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга З.Энхболд АН-ын даргад нэр дэвшихээ ил тод зарлаад байгаа.
Энэ долоо хоногийн сүүлч гэхэд улстөр дэх замбараагүй “зураг” эмх цэгцэнд ороосой, улс оронд тулгараад байгаа олон чухал асуудлыг шийдэх тогтвортой байдал үүсээсэй гэж олон нийтийн дунд хүлээлт үүсээд байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.