Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаанхад гэх газар энэ оны өнгөрсөн зургадугаар сарын 27-ны орой БНХАУ-ын иргэн SHUANGXI /Шуанши/ нь хүний амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, согтуугаар БНХАУ-ын иргэн WULIJITAOGETAO /Өлзийтогтох/-той маргалдаж түүний зүрхэн тус газар нь хутгалж амь насыг хохироосон байна. Түүний үйлдэлд Сум дундын нэгдүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Сум дундын 16 дугаар шүүх хэргийг өнгөрсөн сарын 23-ны өдөр хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.