Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс “Хоггүй хороо, хоггүй гудамж” болзолт уралдааныг зохион багуулсан. Тус уралдаанд шалгарсан 11 талбайн үйлчлэгч, гурван жолооч, хоёр хог тээврийн машины ачигч, нэг цэцэрлэгжүүлэгч гээд нийт 17 ажилтнуудыг Хонконг Сингапур руу аялах эрхийн бичгээр шагналаа. Шилдэг ажилтнууд арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 02-ныг хүртэл таван шөнө зургаан өдрийн Хонконг Сингапур руу туршлага судлах, танилцах аялалд явна гэж Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас мэдээллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.