Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өчигдөр барилга дээрээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Арвин-Очир” компанийн захиалгаар баригдаж буй барилгын дөрөвдүгээр давхарт төмөр тулгуур буулгаж байсан туслах ажилтан унаж хүнд гэмтсэн байна.
Тэрээр Хөвсгөл аймгийн харъяат, 23 настай, эрэгтэй Б бөгөөд ГССҮТ-д хүргэгдэж очоод нас барсан аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас барилгын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журам баримтлан ажиллахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.