antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2014 Comments are off

Өнөөдөр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”

нийтлэсэн Admin

hatgaiЖил бүрийн 11 дүгээр сарын 12-ныг дэлхий нийтээр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байна. Монгол улсад хатгалгаа нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болдог.

Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан болж байгаа хатгалгаа өвчнөөс сэргийлэх, хатгалгаанаас үүдэлтэй эндэгдлийг бүрэн таслан зогсооход төр засаг, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж, энэ ажилд уриалахад чиглэдэг ажээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндий үндэсний төвөөс санаачлан маргааш буюу 2014 оны 11 дүгээр сарын 12-ны лхагва гарагт “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт зохион байгуулахаар болжээ. Тэдний зүгээс эцэг эхчүүд, эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан 6 зөвлөмжийг бэлтгэн олон нийтэд хүргэх юм

Хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрөөр энэ жил хүүхэд бүрт хүрч, хатгалгаа ба бусад өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлснээр хүүхдийн сэргийлэх боломжтой нас баралтыг дэлхий дахинаа таслан зогсооход уриалж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car